СПОРТ

Монголын сагсан бөмбөгчид олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, 30 сая төгрөгөөр шагнуулжээ

Сагсан бөмбөгийн 5х5 төрлийн олон улсын тэмцээн БНХАУ-д боллоо. Тайланд, Энэтхэг, Япон, БНХАУ, Филиппин, Япон, Монгол улс оролцсон тус тэмцээнд өрсөлдсөн Монголын сагсан бөмбөгчид мөнгөн медаль  хүртэв.

Тэмцээний дүрмээр улс бүр нэг гадаад тоглогчоор багаа бүрдүүлэх боломжтой. Үүний дагуу Монгол Улс АНУ-ын тамирчин Маркус Хаммондсоор багийнхаа хүчийг зузаатгажээ.

https://www.facebook.com/MonNBA/videos/686405608554648/

Монголын сагсан бөмбөгчид аваргын төлөөх тоглолтод БНХАУ-ын багт хожигдсон юм. Ингэснээр тус тэмцээний дэд аварга болж, 30 сая төгрөгөөр шагнууллаа.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагч: Ш.Азжаргал, А.Алтан-Очир

Тамирчин:

1.О.Энхбаатар (“Архангай Алтан Дорнодын Дайчид”)
2.Т.Санчир (“Архангай Алтан Дорнодын Дайчид”)
3.Э.Дорж-Арилд (“Ховд Шонхорууд”)
4.Ц.Отгонжаргал (“Ховд Шонхорууд”)
5.С.Эрдэнэдалай (“Сүхбаатар Дарьганга Альянс Тех”)
6.Б.Дархантөгс (“Сүхбаатар Дарьганга Альянс Тех”)
7.Б.Батзолбоо (“Сүхбаатар Дарьганга Альянс Тех”)
8.А.Гансүх (“Сүхбаатар Дарьганга Альянс Тех”)
9.О.Доржзовд (“Өвөрхангай Тэнүүн-Өлзий”)
10.Марзус Хаммондс (“Баянхонгор Мазаалай”)
11.М.Өлзий-Орших (“Улаанбаатар”)
12.Х.Мөнхтөр (“Улаанбаатар”)

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button