Нийгэм мэдээСПОРТ

Аэробик гимнастикийн ДАШТ-д манай улсаас 17 тамирчин оролцож байна

Италийн Песора хотноо Аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2024.09.23/ эхэлж байна.

Өнөөдрөөс эхэлж, 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд Монголоос 17 гимнастикийн тамирчин, хоёр дасгалжуулагч, хоёр шүүгч, нэг эмчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор явлаа. Манай тамирчид өнөөдөр Итали улсыг зорьсон бөгөөд нийт таван төрөлд өрсөлдөнө. Энэ удаагийн ДАШТ-ээс шалгарсан тамирчид 2025 онд Хятадын Ченду хотод болох Дэлхийн наадамд оролцох эрхээ авна.

Сонирхуулахад, Монголын аэробик гимнастикчид 2014, 2016, 2018 оны ДАШТ-д оролцож байв. Харин 2020, 2022 оны тэмцээнд оролцож чадаагүй бөгөөд хоёр удаа өнжсөний эцэст энэ удаагийн ДАШТ-ийг зорьж байгаа нь энэ ажээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button