Ливан: Мөргөлдөөнийг зөвхөн АНУ зогсоож чадна

НҮБ-ын 79-р чуулган Нью-Йорк хотноо явагдаж байна. Тус чуулганд Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд НҮБ-ын өмнө сүүлийн удаа үг хэлсэн юм. Ингэхдээ Байден Хезболла, Израилын хооронд дипломат шийдэл олж болно гэсэн билээ. Тэгвэл Ливаны Гадаад хэргийн сайд Абдалла Ба Хабиб Байдены хэлсэн үгийг хангалттай хүчтэй биш, ирээдүйгүй гэж шүүмжилсэн байна.
Хабиб “АНУ бол Ойрх дорнод болон Ливанд жинхэнэ өөрчлөлт авчирж чадах цорын ганц улс. Вашингтон Израилын эртний холбоотон, тэдний хамгийн том зэвсэг нийлүүлэгч” гэжээ. Аюулгүйн Зөвлөл өнөөдөр /2024.09.25/ хуралдаж, Израил болон Хезболлагийн асуудлыг хэлэлцэнэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Ливан дайны ирмэг дээр байна. Ливаны ард түмэн, Израилын ард түмэн, дэлхийн ард түмэн Ливаныг Газын зурвас болгох болохгүй” гэжээ.
Өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш Хезболла, Израилын хооронд явагдаад буй мөргөлдөөн хамгийн хурцадмал байдалдаа орсон байгаа. Мягмар гарагт /2024.09.24/ Израилын арми Бейрут хотод цохилт өгсний улмаас Хезболлагийн ахлах командлагч амь үрэгджээ. Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд Израилын цохилтын улмаас 569 хүн амь үрэгдсэн гэж Ливаны эрүүл мэндийн яам мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MUSLIMIIN MUU TERORISTUUDIIG BUGDIIG ALJ BJ ENH TAIVAN BII BOLNO