Япон улс эмэгтэй ерөнхий сайдтай болох уу

Японы эрх баригч нам өнөөдөр /2024.09.27/ намынхаа даргыг сонгох санал хураалт явуулна. Тус санал хураалтаар анхны удаа эмэгтэй хүн эсвэл хамгийн залуу ерөнхий сайд тодрох боломжтой боломжтой. Либерал Ардчилсан Намын (ЛАН) хүчирхэг бүлэглэлүүд энэ оны эхээр гарсан санхүүжилтийн дуулианаас болж тарсан. Ийм асуудалтай тулгарсан тус намын даргад хамгийн олон буюу есөн нэр дэвшигч өрсөлдөж байна.
Консерватив үзэлтэй ЛАН парламентын олонхыг эзэмшдэг тул ялагч нь Ерөнхий сайд болох нь гарцаагүй. Шинэ ерөнхий сайд тодорсныхоо дараа шуурхай ээлжит бус сонгууль зарлах магадлалтай байгаа юм. Санал асуулгаар даргын төлөөх өрсөлдөөний гурван гол тоглогч тодорсон. Тэд бол Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба, Японы ерөнхий сайд асны хүү 43 настай Шинжиро Коизүми, мөн үндсэрхэг үзэлтэй хатуу бодлоготой Санаэ Такаичи нар юм. Такаичи нь Ерөнхий сайдын албан тушаалыг хаших анхны эмэгтэй болох магадлалтай

Санал хураалтын ялагч нь бүс нутгийн аюулгүй байдлын заналхийлээд буй асуудлуудтай тулж ажиллах эрэгтэй болно.Бүс нутаг дахь БНХАУ-ын үйлдэл илүү түрэмгий болж буй. Мөн БНХАУ ОХУ-тай батлан хамгаалахын харилцаагаа гүнзгийрүүлж, Хойд Солонгос хориглосон пуужингийн туршилтуудаа үргэлжлүүлж байгаа нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлээд байна.
Шинээр сонгогдсон ерөнхий сайд нь дотооддоо иений ханш буураад буй энэ цагт эдийн засгийг сэргээх үүргийг хүлээнэ. Тус улсын төв банк олон жилийн турш баримталсан мөнгөний бодлогоо өөрчилж, бодлогын хүүг нэмсэн билээ. Кандагийн Олон улсын судалгааны их сургуулийн багш Жеффри Ж.Холл “AFP” агентлагт хэлэхдээ мөрийн хөтөлбөр, кампанит ажлынхаа үеэр олон дэвшигчид “Би бол Трамптай харилцаж чадах хүн” эсвэл 'Би БНХАУ-ын эсрэг зогсож чадах хүн” хэмээн ярьж байсан гэв.
Гэсэн хэдий ч эдгээр асуудлуудыг шийдвэрлэх арга барил нэр дэвшигчид хооронд өөр байгаа юм. Зарим нэр дэвшигчд санал хураалтад ялах ямар ч найдвар байхгүй гэж хэлж болно. Гэсэн хэдий ч өрсөлдөөн нь шаргуу хэвээр байна. хэвээр байна. Холл энэ удаагийн санал хураалтыг “Сүүлийн олон жилд ЛАН-д тохиож байгаагүй урьдчилж таамаглах боломжгүй санал хураалт” гэсэн юм.
Эх сурвалж: Japan Today
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.