50 Cent нэтфликстэй хамтарч Диддигийн тухай кино хийнэ

Шон Дидди Комбсын хамгийн том шүүмжлэгчдийн нэг түүний талаар баримтат кино хийхээр болжээ.
Тодруулбал, рэппер, жүжигчин 50 Cent олон нийтийн сүлжээгээр Диддигийн тухай хийх гэж буй Netflix-ийн кино төслийнхөө талаар мэдээлжээ.
50 Cent мэдэгдэлдээ "Би та нарт энэ бүх хачин зүйлсийн талаар хэлдэг байсан, би нэг ч үдэшлэгт нь очиж байгаагүй. Гэхдээ та нар надад итгээгүй. Харин одоо надад итгэж байгаа гэдэгт мөрийцье” гэжээ.
Комбс Нью-Йоркийн өмнөд дүүрэгт рэкетийн хуйвалдаан, бэлгийн наймаа, бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн хэргээр буруутгагдаж байгаа нь тогтоогдвол бүх насаар нь хорих ялаар шийтгэх юм. Гэсэн ч тэр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдээд байна.
Диддигийн талаарх кино төслийг Александриа Степлтон удирдаж байгаа бөгөөд одоогоор кино зохиолын ажилдаа орсон байна.
50 Cent болон Степлтон нар хамтарч мэдээлэл хийх үеэрээ “Бид хохирогчдын дуу хоолойг хүргэж, хэргийн цаадах жинхэнэ, нарийн ширийн зүйлсийг харуулах амлалтдаа тууштай хэвээр байна. Энэхүү хэрэг сэтгэл түгшээж байгаа ч Шон Комбсын хэрэг хип хоп ертөнцөөс ангид гэдгийг ойлгохыг та бүгдэд уриалж байна. Хувь хүний бусармаг үйл ажиллагаа нь соёл урлагийн ертөнцөд өргөн хүрээнд сүүдэрлүүлэхгүй байхыг зорьж байна” гэжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.