Их Британид нэгэн гэрт нэвтэрсэн этгээд хувцсыг нь хатааж, хоол хийгээд захиа үлдээжээ

Их Британид нэгэн эмэгтэйн гэрт нэвтэрсэн этгээд угаасан хувцаснуудыг нь хатаагч дээр тохож, хоол хийж, цуглуулсан хүнсийг хэрэгтэй газарт нь байрлуулаад гарсан байна. 36 настай Дамиан Вожнилович долоодугаар сарын 16-нд Монмутшир хотноо хүний гэрт нэвтэрсэн хэргээр шүүхээр орсон юм. Пүрэв гарагт /2024.10.03/ болсон хурлын үеэр шүүгч түүнд 22 сараар хорих ял оноожээ.
Вожнилович гэрт нь нэвтэрсэн эмэгтэй хогны сав дахь зүйлсийг нь хаяж, арын цэцэрлэгт нь байсан эд зүйлсийг хөдөлгөсөн байсан тул гэртээ очихоос айж байна гэж мэдэгдсэн юм. Хэрэгтэн тэр эмэгтэйд “Битгий санаа зов, аз жаргалтай бай, сайхан хоол ид” гэсэн захиа үлдээсэн байв.
Шүүх хурлын үеэр Вожнилович үүнээс гадна шувууны хоолыг дүүргэж, шалыг нь угааж, шинээр авсан хэрэгслүүдийг зохих байранд нь тавьсан байсан гэдэг нь илэрсэн юм. Вижнилович хэдэн өдрийн дараа өөр нэгэн эрэгтэйн гэрт нэвтэрч байхдаа эзэнд нь баригдаж, дараа цагдаа нар түүнийг баривчилжээ. Тэрбээр хүний гэрт нэвтэрсэн хоёр удаагийн хэрэгт буруутай гэдгээ шүүхийн өмнө хүлээсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг з�##�уу байна.
Тусыг усаар ачыг бачаар гэгч болсон л юм байна.Барууныханд хүний тус гэж мэддэггүй зүгээр л Эзэнд үйлчлэгч хонин сүргийн хурганы цусаар Сатаныг ялагчид л байдаг.Тэд сайхан сэтгэлийн үзүүрт Шар тос гэдэг ойлголт байдаггүй Төрүүлсэн Эцэг Эх хоёрыгоо Эцэг Эх д тооцдоггүй Бүтээгч эзнээ л Эцэг ээ эх ээ гэдэг Эзнийхээ үнэн ч боолууд
Huuli gedeg yum ene delhiin uls oron burd baigaa
Ymr torlyn hiiluug hen gedeg heregten deer ymr hereg uildsen baigaagaar ni dugnelt hiij uildsen heregt ni tohirsonl yliig onoono ene bol yos zuin
Harin Jariga.mn metyn humuus yos zuigui baigaad tun haramsaltai
Дэндүү гаж биш үү. Чинийхээр хулгайч нь хүртэл хулгайгаа хийчихгүй эмэгтэй хүний нойтон хувцас хатааж, хүрдэггүй хийдэггүй бүх ажлыг нь хийж өгөөд захиа бичиж үлдээхээр тэгээд зүгээр үү тэ. Хэтэрхий аймшигтай биз дээ
Схан сэтгэлтэй хүн юм биш үү харин баяр хүргэмээр санагдана
Ингэж орсон ихэнх тохиолдолд гэрийн эзэн үхэж дуу�####�г шүү. Сайхан сэтгэлтэй бол айлын гэрт хууль бусаар нэвтрэхгүй.
Тх
Харин ч дажгүй юм биш үү. Хуруу хумсаа гэхээс орон гэрээ тоодоггүй монгол авгай хүүхнүүдэд их хэрэгтэй хүн бн. Гэрээ цэвэрлээгүй орхисон бол ширээн дээрээ цайны мөнгө үлдээгээд гарч бай.
Аймаар.
Танайх яагаад дислаик дарахад лаик болгодог болсон?
Ямар ч сайхан сэтгэлтэй хүн бай, хүний гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч блхгүй шүү дээ. Хэн ч гэсэн гэрт нь огт танихгүй хүн ороод юманд нь хүрсэн байв�##�, би л лав айна, ямар бодол, санаатай хүн яах гэж нэвтэрсэн юм билээ, бүү мэд шүү дээ. Тэгээд гэрт нь юу ч үлдээсэн юм билээ, камер, энэ тэр байрлуулсан ч юм бил үү. Аймаар хэрэг бн
so kinog amidrald heregjuulsen yum bizde