Нийгэм мэдээ

Инфографик: Монгол Улс аз жаргалын индексээр 16 байр ухарчээ

Дэлхийн аз жаргалын тайлан улс орнуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн халамж, эрүүл мэнд, дундаж наслалт, улс төрийн байдал болон эрх чөлөө зэргийг харгалзан улс орнуудын насны бүлгээр аз жаргалын индексийг гаргажээ. Энэ жилийн тухайд 30-аас доош насныхны аз жаргалын индексээр Монгол Улс 143 орноос 86 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

30-аас доош насны бүлэгт Бүгд Найрамдах Литва Улс хамгийн аз жаргалтай орноор тодорсон бол Израил, Серби, Исланд, Дани зэрэг улсууд удаалж байна. Харин 60-аас дээш насныхны аз жаргалын индексийг авч үзвэл манай орон 53 дугаар байрт жагсаж байгаа бөгөөд тус жагсаалтыг Дани Улс тэргүүлж байна.

Монгол Улс энэ үзүүлэлтээр 2022 оны эрэмбэд 61 дүгээрт, 2023 онд 137 орноос 61 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2024 онд 143 улсаас 77 дугаарт бичигдэж, эдийн засгийн гүн удаашралд орсон БНХАУ, дайн хийж буй ОХУ-ын ард жагссан байна.

Харин насны бүлгээр ангилсан дэд эрэмбэд Монгол Улс 30-аас доош насныхан буюу залуусын аз жаргалын үзүүлэлтээр 86 дугаарт, харин 60 болон түүнээс дээш насныхны үзүүлэлтээр 53 дугаарт бичигдсэн нь анхаарал татаж байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
10 сар 10, 2024 15:33

Дайн хийгээд олон хүнийг явуулб�##� аз жарг�##� аж. Ямар гэгч үзүүлэлт вэ??? Бутан улсын үзүүлэлт зөв дөө. Толгой эргүүлсэн судлагаа ...

Холбоотой мэдээ

Back to top button