СПОРТ

Жүдо: “Абу Даби-2024” Гранд Слам тэмцээний оноолт гарлаа

Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”-ийн календарчилсан  төлөвлөгөөнд багтсан жүдо бөхийн “Абу Даби-2024” их дуулга тэмцээн  энэ сарын 11-13-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болно.

Энэ удаагийн их дуулга тэмцээнд 32 орны эрэгтэй 162, эмэгтэй 72, нийт 234 тамирчин барилдах мэдүүлгийг одоогоор өгөөд байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 25, 66 кг-ын жинд 25, 73 кг-д 33, 81 кг-д 23, 90 кг-д 21, -100 кг-д 15, +100 кг-ын жинд 20 жүдочин барилдах мэдүүлэг өгчээ. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ес, 52 кг-д ес, 57 кг-д 15, 63 кг-д 16, 70 кг-д ес, -78 кг-д зургаа, +78 кг-ын жинд найман тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 25 жүдочин барилдах мэдүүлэгт оржээ. ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр “А” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Киперийн Petros CHRISTODOULIDES,  Филиппиний Randy Jr FERRERA нарын хэн ялсантай барилдана. Энэ хэсгийн доод хэсэгт Азербайжан, Унгар, Узбекистаны тамирчид байгаа. Тэдний хэн ялсан нь Б.Эрхэмбаяртай “А” хэсгийн аваргын төлөө барилдах магадлал өндөр байна. Энэ жинд барилдах байсан АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Баянмөнхийн Нармандах мэдүүлгээс нэрээ татжээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд есөн бөх барилдана. Тус жингийн “А” хэсгийг ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам тэргүүлэн барилдана. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Бразилийн амаргүй өрсөлдөгч Amanda LIMA, Филиппиний  Joemari-Heart RAFAEL нарын хэн ялсантай “А” хэсгийн аваргын төлөө барилдана.

Энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Бразилын Gabriela CONCEICAO-той “С” хэсгийн аваргын төлөө барилдах юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОХУ-ын жүдочин Makhmadbek MAKHMADBEKOV энэ тэмцээнээс эхлэн АНЭУ-ын нэр дээр барилдаж эхэллээ.

М.АГАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button