Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

АНУ-ын хувьцааны индексүүд дахин рекорд эвдлээ

Сүүлийн үед АНУ-ын хувьцааны индексүүд шинэ рекорд ойр ойрхон тогтоох болсон. Тэгвэл “S&P 500” индекс даваа гарагийн /2024.10.14/ арилжаа хаагдахад 0.77 хувиар нэмэгдэж 5,859.85 оноо хүрсэн нь дахин рекорд тогтоов. Мөн “Dow Jones “0.47 хувиар өсөж 43,065.22 хүрч анхны удаа арилжаа хаагдахад 43 мянган оноо давсан байна. Харин технологийн компаниуд дээр суурилдаг “Nasdaq” индекс 0.87 хувиар өсөж  18,502.69 оноонд хүрсэн юм.

Даваа гарагт /2024.10.14/ нийт арилжааны тоо харьцангуй бага байсан. Тодруулбал даваа гарагт нийт 9.55 тэрбум хувьцаа арилжжээ. Харин сүүлийн 20 арилжааны өдөр дунджаар 12.05 тэрбум хувьцаа арилжсан байгаа юм. Энэ нь холбооны бүх нийтийн амралттай холбогдуулан биржүүд ажиллаагүйтэй холбоотой. Хэдийгээр нийт арилжсан хувьцааны тоо бага байсан ч баасан гарагийн /2024.10.11/ арилжааны инерц даваа гарагт дамжиж ийнхүү индексүүд рекорд тогтоосон байна.

Мөн технологийн компаниудын хувьцааны ханш нэмэгджээ. Тодруулбал хиймэл оюун ухааны салбарын томоохон тоглогч “Nvidia” компанийн нэгж хувьцаа 3 хувиар нэмэгдэж ханш нь анхны удаа 138 ам.доллар хүрсэн байна. Мөн микрочип үйлдвэрлэх технологи бүтээдэг “ASML”, “Arm Holdings”, “Applied Materials” компаниудын хувьцааны ханш өссөн юм.

Эх сурвалж: Reuters, Yahoo Finance

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button