Нийгэм мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

Өнгөрөгч есдүгээр сарын 1-30-ны хооронд бүртгэгдсэн НӨАТ-ын баримтын сугалааны тохирол өнөөдөр /2024.10.16/ явагдана.

Тохирлыг 13 цагаас “Боловсрол” телевиз болон гар утасны “E-barimt” аппликэйшнаар орон даяар шууд дамжуулна. Түүнчлэн улирал тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг буцаан олголтыг энэ сарын 25-наас ирэх сарын 5-ныг хүртэл хийнэ гэдгийг албаныхан мэдэгдлээ. Үүнд аравдугаар сарын 8-ныг дуустал "E-barimt" системд бүртгүүлсэн бараа, үйлчилгээний төлбөр хамаарна.

Харин одоо 2024 оны IV улирлын НӨАТ-ын баримтууд "E-barimt" системд бүртгэгдэж байгаа юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1-д зааснаар, тодорхой шаардлага нөхцөл хангасан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгоно гэж заасан байдаг. 

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button