Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын парламентын доод танхим хүүхэдгүй байхыг сурталчилсан хүнийг торгохыг дэмжлээ

ОХУ-ын парламентын доод танхим хүмүүсийг хүүхэдтэй байхыг уриалж, сурталчилсан “суртал ухуулгыг” хориглох хуулийн төслийг анхны удаа авч хэлэлцсэн нь амжилттай болжээ. Одоо тус хуулийг доод танхим хоёр удаа дахин авч хэлэлцэн дэмжвэл дээд танхимд өргөн барина. Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эцэслэн баталж гарын үсэг зурах ёстой.

Тэрхүү хууль нь сайн дураараа хүүхэдгүй байхыг сурталчилсан мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцож, таван сая рубль (174.6 сая төгрөг) хүртэл торгууль ногдуулах юм. Энэ хуулийн төслийг дэмжигчид хүүхэдтэй болохын эсрэг үзэл нь хүн амын бууралтыг дэмжих замаар ОХУ-ыг сулруулах гэсэн барууны хүчин чармайлт гэж үзэж буй.

ОХУ-ын парламентын спикер Вячеслав Володин “Бид хүүхэд, гэр бүл болон бусад үнэт зүйлээ хамгаалсан хууль эрх зүйн талбарыг зарчмын хувь бүрдүүлсэн. Педофилиа, ЛГБТ болон хүйс солихыг сурталчлахыг хориглосон хуулиудад өнөөдөр бид нэмэлт өөрчлөлт хийж байна” гэжээ. ОХУ-ын хүн ам буурч байгаа тул Путин гэр бүлийн олон гишүүнтэй байхыг дэмжиж, эмэгтэйчүүдийг найм хүртэлх хүүхэдтэй болохыг уриалсан юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button