Нийгэм мэдээ

"Halloween"-аар хүүхэд баярлуулахыг хүсвэл хаалгаа улбар шар өнгөөр чимцгээе

Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг Halloween буюу сүнсний баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Гэвч манай улс уг баярыг төдийлөн сайшаадаггүй. Бүр хориглосон сайдын тушаал 2019 онд гаргаад амжсан.

Тус тушаалд "Halloween-ны баярыг албан ёсоор тэмдэглэхээр хуульд заагаагүй тул бүх шатны боловсролын байгууллагын орчинд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх"-ийг сануулсан агуулга тусгагдсан.

Гэсэн ч уг баярыг хүүхдэд залуус тэмдэглэсэн хэвээр. Эл өдөрт зориулж дуртай цуврал, аймшгийн киноныхоо дүрд хувирч, чихэр цуглуулахаар гардаг. Ингэхдээ элдэв дүрд хувирсан бяцхан хүүхдүүд хөршүүдийнхээ хаалгыг тогшиж "Trick or Treat" буюу "чихрээр дайл эсвэл шоглуул" хэмээн хэлж чихэр өгөхийг хүсдэг.

Гэтэл манай улсын иргэдийн зүгээс чихэр цуглуулах хүүхдүүдэд уцаарлах нь бий. Ингэхдээ "Настай хүмүүс амарч байхад, нярай хүүхэд унтахад саад болж хаалга тогшлоо" хэмээх шүүмжлэх бий. Харин зарим иргэдийн зүгээс тус баярт ач холбогдол өгч, хүүхдүүдийг баярлуулах чихэр, зарим зүйлсийг бэлтгэдэг.

Тэгвэл энэ жилийн баярт зориулан үл ойлголцол, маргаан гаргахгүйн тулд дараах уриалгыг гаргасан байна.

"Та бяцхан хүүхдүүдийг баярлуулахыг хүсч буйгаа гэрийн хаалга дээрээ улбар шар өнгийг ямар нэгэн эд зүйлийг тогтоон илэрхийлээрэй. Харин чихэр цуглуулж буй хүүхдүүд улбар шар тэмдэглэгээгүй айлын хаалгыг бүү тогшоорой" гэх агуулгатай.

Тиймээс улбар шар тэмдэглэгээний талаар чихэр цуглуулах гэж буй хүүхдүүддээ анхааруулж хэлэхийг эцэг эх, асран хамгаалагчидаас хүсэж байгаа аж.


"Halloween"-ний баярын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Халловийний баяр нь 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлээс үүдэлтэй. Кельтүүд өвөл эхлэхээс өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөр, ороолонгууд гарч ирдэг гэж итгэн, тэнэмэл сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийдэг байжээ. Тухайн ёслолыг “Samhain” гэж нэрлэдэг бөгөөд муу ёрын сүнснүүдэд танигдахгүйн тулд янз янзын баг, хувцас зэргийг өмсдөг байжээ.

2. VIII-р зууны үед Пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг "Бүх гэгээнтнийг шүтэх өдөр" хэмээн тунхаглаж байсан бөгөөд тухайн үед уг баярыг Католик шашны лам хуврагуудын зан үйлийн хэмжээнд тэмдэглэдэг байв. Цаашлаад X-XI зууны үеэс энэхүү өдөр нь ард түмний дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэгдэх болсон.

3. Halloween гэдэг нэр нь “Бүгдэд нь үдшийн мэнд” буюу “All Hallows Eve” хэмээх үгээс гаралтай. 

4. Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, тэднийг чанга дуу чимээ, хурц галаар хөөж явуулах юм. Хүмүүс уг зан үйлийг үйлдэхдээ сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна.

5. Сүнсний баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгаар улбар шар өнгийг бэлгэ тэмдэг болгон ашигладаг байна.

6. Сүнсний баярын гол уламжлал бол хулуун дэнлүү буюу Jack O’Lantern юм. Энэ нь буг чөтгөрийг хөөн зайлуулдаг гэж үздэг бөгөөд үүний талаар улс орон бүрд янз бүрийн домог яриа байдаг ч хамгийн түгээмэл нь чөтгөрийг хуурсан овжин Жэкийн талаарх домог юм. Тэрээр там эсвэл диваажингийн алинд ч амьдрах эрхгүй хүн байсан гэх бөгөөд дэлхийгээр хэрэн хэсүүчлэх шийтгэл хүлээж элдвийн муу бүхнийг замаасаа зайлуулахын тулд дэнлүүгээрээ даллаж явах болсон гэдэг. Түүний дэнлүүнээс чөтгөрүүд айн зугтдаг байжээ. Ийн хулуун дэнлүүг түүний нэрээр нэрлэх болжээ. Баттай бус хэдий ч хулуун дэнлүүний түүх 1600-аад оны Англичуудаас гаралтай гэж үздэг.

7. Англичууд сүнсний баярын үеэр аалз харвал энэ нь тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл гэж боддог байна.

8. Харин Америкчууд Сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлэгшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу зүйлээс хамгаалагдана гэж үздэг.

9. АНУ-ын тариаланчид зөвхөн "Halloween"-ний баярт зориулж жил бүр 680 тонн гаруй хулуу тарьдаг байна.

10.Германчууд Сүнсний баяраар бүх хутга мэсээ нууж тавьдаг заншилтай. Ингэснээр шөнийн цагаар тэнүүчилж буй сүнснүүд гэр бүлийн гишүүд рүү дайрахаас сэргийлдэг гэж үздэг байна.

Тус баяртай холбоотой аймшигт ослууд

  • 2022 оны сүнсний баяраар БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүрэгт сүнсний баярын жагсаалд оролцож байсан иргэд нэгнээ шахаж, дарж унасны улмаас 159 хүн амь насаа алдаж, 196 хүн гэмтэж бэртсэн билээ. Хохирогчдын дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байсан бөгөөд аймшигт ослын улмаас БНСУ олон хонгоор гашуудал зарласан байдаг.
  • 2021 оны сүнсний баяраар хутгатай этгээд Токиогийн метронд оргил цагаар хүмүүс рүү дайрч, 17 хүнийг шархдуулсан хэрэг гарсан. Цагдаа нар гэмт этгээдийг баривчилсан юм. Гэмт этгээд 24 настай, хэрэг үйлдэх үедээ хурц ногоон өнгийн костюм, Бэтмэн, Жокерын дүртэй төстэй баг өмссөн байжээ. Тэрээр хүмүүс рүү хүйтэн мэсээр халдаад зогсоогүй ойролцоо байсан галт тэрэг рүү шатамхай шингэн цацаж, шатаасан юм. Хэрэг Токиогийн Кокүрёо дүүргийн орчимд гарсан бөгөөд тухайн үед хэрэг гарсан газарт аймшгийн баярыг тохиолдуулан янз бүрийн баг өмссөн хүмүүс ихээр зорчиж байсан аж.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ха ха
Ха ха
10 сар 21, 2024 09:22

Holloween гэдэг энэ үйл ажиллагааг монголд хориглох хэрэгтэй. Баяр гэчихэж ээ бас. Баяр нэрээ хүмүүсийг шулах, түрийвчийг нь хоослох маркетингийн арга.

Зочин
Зочин
10 сар 21, 2024 09:34

Хүүхдүүддээ сайн хэлвэл таарна. Энэ хачин баяр шиг юм манайд хэрэггүй

Зочин
Зочин
10 сар 21, 2024 10:58

үүн шиг хэрэггүй зүйл �##�гад аа тэгээд ч манай шашин шүтлэгт тэс хөндлөн

иргэд
иргэд
10 сар 21, 2024 11:26

наад новшийн ануусийн сатаны юмаа битгий яриад бай. монголд түй ч хэрэггүй

Амаржаргал
Амаржаргал
10 сар 22, 2024 14:43

Хүүхдүүд эд чихэр өгөөд л явуулышд.
Хүн бүр хүүхэд байсан.
Тэднийг хориод нэмэргүй

Зочин
Зочин
10 сар 23, 2024 18:24

Сатаны зан үйл. Монголд ямар ч тэмдэглэх шаардлагагүй !!!!!

Холбоотой мэдээ

Back to top button