СПОРТ

М.Амилал шатрын залуучуудын Азийн дэд аварга боллоо

Филиппин Улсын Тагаятая хотноо 10 дугаар сарын 13-19 хооронд зохиогдсон 20 хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд IM М.Амилал эх орноо төлөөлөн оролцож, хоёр дахь удаагаа мөнгөн медаль авч чансаатай шатарчин гэдгээ дахин баталлаа.

Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Энэтхэг, Казакстаны хүчтэй шатарчид оролцож тэмцээн чанга маш өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөв. М.Амилалын хувьд олон улсын чансаагаа +21 оноогоор ахиулж 2400-гийн босгыг дахин давсан бахархам амжилт үзүүлжээ! Тэрээр 2024 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын Улсын аварга болсон бөгөөд энэ жил шатрын олимпиадад шалгаран эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм.

М.АГАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button