ОХУ-ын элчин сайд Их Британийг Украинд прокси дайн хийж байна хэмээн буруутгалаа

Лондон дахь ОХУ-ын Элчин сайд Андрей Келин Их Британийг Оросын эсрэг прокси дайн хийж байна гэж буруутгажээ. Тэрбээр “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн юм. Прокси дайн гэдэг нь аливаа улс гуравдагч орнуудын дайнд шууд эсвэл шууд бусаар тусалж, стратегийн ашиг сонирхлоо хамгаалж эсвэл дайснаа дарж авах үйлийг хэлдэг.
Келин ярилцлагадаа Украины эсэргүүцэл илүү суларч, ОХУ-ын цэргүүд өдөр тутам урагшилж байгаа хэмээжээ. Одоогийн байдлаар ОХУ Украины газар нутгийн 18 гаруй хувийг эрхшээлдээ оруулсан байгаа. Хэдийгээр фронт царсан байдалд байсан ч өнгөрсөн жилийн хугацаанд ОХУ-ын хүчин бага багаар урагшилсаар байгаа юм. Келин “Энэ үе шат дуусахад Украин эцэс болно” гэжээ. Тэрбээр нэмж Их Британи Украинд нийлүүлсэн зэвсгээс нь болж ОХУ-ын цэргүүд болон энгийн иргэд амь үрэгдэж байна хэмээсэн байна.
Украины дайн одоо их эгзэгтэй мөчдөө явж байгаа. ОХУ-ын хүчин Донбасс мужид урагшилж буй. Үүнтэй зэрэгцэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайнд ялах төлөвлөгөөгөө танилцуулсан. Тэрбээр саяхан Европын холбооны удирдагчдад тус төлөвлөгөөгөө танилцуулахдаа НАТО-д Украиныг элсүүлэх урилга яаралтай явуулахыг уриалсан юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НҮГЭЛ МАНАЙХААН ХОЁ БУРХАН ХЭРЭЛДЭЖ ЗОДОЛДОЖ БАЙХАД ЗАЛБИРААЛ БАЙЖ БАЙ ОРОС БУРХАН УКРИАН БУРХАНТАЙ ХҮЧ ҮЗЭЖ БАЙНА УЛААН БУЛАНГААС ПУТИН НОГООН БУЛАНГААС ЗЭЭГИЙ ХОЁР ҮЗЭЖ БАЙНА ДАА.
Нэг булангаас ОХУ нөгөө булангаас баруун гэвэл үнэнд ойртоно.
Британий ба Японы ар�##� газрын зураг дээр тэмдэглэгдэхгүй болсон цагт л дэлхийд амар амг�##�ан тогтоно ...
Яг үнэн, нэг т�##�аас ОХУ, нөгөө т�##�аас БАРУУНЫХАН гэсэн 2 субъект үзэж бна, Укр гэдэг улс үнэндээ эмнэлгийн орон дээрхи дуслын систем, амьсг�##�ын аппарат з�##�гаастай хариугүй муу өвчтөн мэт болчихсон улс шүү дзз. Хэрэв тэр систем, аппаратыг с�##�г�##�аа л бол мөнөөх өвчтөн тэр дороо мажийх нь хэн бүхний өмнө тодорхой бүлгээ.