Гадаад мэдээ

Диддиг нэмж долоон хүн шүүхэд өгчээ

АНУ-ын хөгжмийн салбарын магнат Шон Комбс буюу Диддиг олон хүн бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн хэрэгт буруутган шүүхэд өгсөн. Тэгвэл шинээр долоон хүн түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн шүүхэд өгчээ. Тэд нийтдээ долоон зарга үүсгэсний нэг нь Комс 13 настай охин хүчирхийлсэн гэж буруутгасан байна.

Тодруулбал тэрхүү шүүхэд гомдол гаргагч 2000 онд 13 настай байхдаа Комбсын Нью-Йорк хотод хийсэн үдэшлэгт уригдан очсон байна. Тэрбээр юм уусныхаа дараа нойрмоглох болсон тул хэвтэх газар олж амарчээ. Хэсэг хугацааны дараа Комбс эмэгтэй болон эрэгтэй олны танил хүнтэй түүний амарч байсан өрөөнд орж ирсэн байна. Шүүхэд мэдүүлсэн заргаас харвал тэрхүү эрэгтэй олны танил хүн болон Комбс өрөөнд орж ирснийхээ дараа гомдол мэдүүлэгчийг хүчирхийлжээ.

“CNN” агентлагт Комбсын төлөөлөгчид тайлбар өгөхдөө түүний өмгөөлөгчид өмнө нь гаргасан мэдэгдлийг дурдаж, тэдгээр заргыг үгүйсгэсэн байна. Комбсын төлөөлөгчид “Ноён Комбс болон түүний өмгөөлөгчдийн баг баримт нотолгоо болон шүүхийн үйл явцын шударга байдалд бүрэн итгэж байна. Шүүхийн өмнө үнэн ялна. Ноён Комбс насан хүрсэн, хүрээгүй, эрэгтэй,эмэгтэй хэнд бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй” гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button