Гадаад мэдээ

Австраличууд III Чарльзын хөрөг зургийг үнэгүй захиалж авч болдог

Австрали улсын иргэд Их Британийн хаан, III Чарльзын хөрөг зургийг үнэ төлбөргүй захиалж авч болдог байна. Өнгөрсөн долоо хоногт III Чарльз хаан Австралид айлчлахаас өмнө тус улсын парламентын гишүүн Патрик Горман ажлын газарт нь хааны хөрөг зураг авахаар ирсэн хүмүүст үнэгүй олгоно гэж мэдэгджээ. Горман “Associated Press” агентлагт хэлэхдээ хэд хэдэн хүн хөрөг авахаар ирсэн гэсэн юм.

Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн орнуудад ийм хачирхалтай хууль байдаг аж. Австралид хөрөг авахыг хүссэн хүмүүс холбооны төлөөлөгчийнхөө ажлын газарт очиж хүсэлт гарган авдаг байна. Шинэ Зеландад хүссэн хүн нь III Чарльзын хөргийг цахим хэлбэрээр татаж болдог. Харин Канад улсын иргэд хүргэлтийн мөнгөө төлбөл хааны хөргийг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг. Хатан хаан II Элизабет 2022 онд таалал төгссөний дараа түүний хөрөг зургийн эрэлт нэмэгдэж байжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button