УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Төрийн гурван өндөрлөг ирэх онд нийт ₮670 гаруй тэрбумыг зарцуулна

Монгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардлыг хэмжээг гаргасан. Үүнээс төрийн гурван өндөрлөгийнх ямар байх вэ гэдгийг хүргэе.
- ЕТГ-ын даргын төсөв 39 тэрбум 753 сая буюу ₮10 тэрбумаар,
- УИХ-ын даргын төсөв 191 тэрбум 022 сая ₮50 тэрбумаар,
- Ерөнхий сайдын төсөв 438 тэрбум 537 сая буюу ₮50 тэрбумаар тус тус нэмэгджээ.
Төрийн гурван өндөрлөг ирэх онд нийт 669 тэрбум 312 сая төгрөг захиран зарцуулна гэсэн үг.
Харин ЗГХЭГ-ын даргын 361 тэрбум 264 сая буюу өмнөх оныхоос даруй ₮120 тэрбумаар нэмэгджээ.
Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын төсөв даруй 20-30 хувь нэмэгдэж орж ирж байгаа нь анхаарал татаж, шүүмжлэл дагуулаад байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Задаргааг нь харах хэрэгтэй байна татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах нь л гол
яг юу юунд зарцуулах задаргааг нь харая.