Израилын цохилт Ираны пуужин бөөнөөр үйлдвэрлэх чадварыг ихээхэн бууруулсан байх магадлалтай

Израил бямба гарагт /2024.10.26/ Ираны хэд хэдэн байршилд агаарын цохилт өгсөн. Энэ нь аравдугаар сарын нэгэнд Иран Израил руу 180 орчим пуужин харвасны хариу цохилт байсан. Тус цохилтын тухай Иран мэдэгдэл хийхдээ учруулсан хохирлыг нь бага мэт харагдуулсан юм. Тэгвэл арилжааны компаниудын хиймэл дагуулаар авсан зургаас харахад Израил баллистик пуужингийн хатуу түлш холиход ашигладаг барилгуудыг онилсон байна.
НҮБ-ын зэвсгийн байцаагч асан, Олон улсын аюулгүй байдлын шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүн Дэвид Албрайт болон Вашингтоны “CNA” судалгааны байгууллагын туслах судлаач Декер Эвелет нар ийм дүгнэлтэд хүрчээ.
Тэд “Reuters” агентлагт тусдаа мэдээлэл өгөхдөө Израил Техраны ойролцоох Парчин цэргийн томоохон цогцолборыг онилсон гэсэн. Эвелетийн хэлснээр, Израил мөн Техраны ойролцоох пуужин үйлдвэрлэх томоохон байгууламж болох Хожирт цохилт өгсөн байна. Тэрбээр Израилын цохилт Ираны пуужин олноор үйлдвэрлэх чадварыг ихээхэн бууруулсан байж магадгүй гэсэн юм.
Эвелетийн хэлснээр, арилжааны хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлдэг “Planet Labs”-ийн авсан зургаас харахад Израил Хожир дахь баллистик пуужингийн хатуу түлш холих хоёр байгууламжийг устгасан байна. Тэрбээр "Израил хатуу түлш холих төхөөрөмж байрлуулсан барилгуудыг онилсон гэж хэлсэн," гэж Эвелет хэлэв. "Эдгээр түлш холигчийг үйлдвэрлэхэд хэцүү, экспортын хяналтад байдаг. Иран олон жилийн турш өндөр зардлаар олон ширхэг холигч импортолсон. Эдгээр холигчийг нөхөхөд бэрхшээлтэй байх магадлалтай. Цохилтууд маш өндөр нарийвчлалтай болсон харагдаж байна" гэж тэр хэлжээ.
Ираны Парчин тосгоны зургийг бага нягтралтай арилжааны хиймэл дагуулаар авсанд Албрайт дүн шинжилгээ хийжээ. Дүн шинжилгээнийхээ үр дүнд Израилын цохилт гурван барилгыг гэмтээсэн болохыг тэр тогтоосон байна. Тэдгээр барилгын хоёр нь баллистик пуужингийн түлш холих үйлдвэр байсан юм.
Албрайт хэлэхдээ Израил хязгаарлагдмал ажиллагаа явуулснаар Ираны пуужин олноор үйлдвэрлэх чадамжийг ихээхэн бууруулсан байх магадлалтай хэмээжээ. Ингэснээр Иран ирээдүйд пуужингийн халдлага хийхдээ Израилын агаарын хамгаалалтыг давж гарахад хүндрэл тулгарч магадгүй юм. Иран бол Ойрх Дорнодын хамгийн том пуужингийн арсеналтай улс. Тус улс ОХУ-д пуужин худалдаалж, мөн Йемений хуситууд болон Ливаны Хезболла бүлэглэлд пуужин нийлүүлсэн гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэж байсан.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гитлер их холийг харж шүү . Одоо изри�##� дэлхийг сөнөөлөөлдөө бурхан минь хүний газар нутагыг бага багаар дээрэмдээд одоо ирэгэдийг нь устагаад эхэллээ
Еврей хүн энэ дэлхийд амьд явах ёсгүй юм байна..бүгдийг устгах хэрэгтэй...израйлыг цөмдчих хэрэгтэй юм уу даа