Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

БАРИМТ: “Шилэн” Цогоогийн хадмын “Улаанбаатар радио” нийслэлийн өмчид түрээс төлөхгүй хохироож байгаа юу

-НАРАНБУЛАГ СЕРВИС, БАДРАЛ КОМПАНИУД УЛААНБААТАР РАДИОТОЙ 12 ЖИЛ ШҮҮХДЭЛЦЖЭЭ-

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Нарны титэм” барилгын Ж блокын хувьчлалын асуудал маргаан дагуулаад нилээдгүй хэдэн жил болж байгаа аж. Тодруулбал, тус барилга нь 1991 онд ашиглалтад орсон бөгөөд Ж блок нь 3 давхар бүхий 1222 м.кв талбайтай юм байна.

Тус гурван давхар барилгын нэг давхрын 175 м.кв талбай бүхий ажлын байрыг “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК-иуд анх ашиглалтад орсон цагаас нь эхэлж, түрээсэлж иржээ. Өөрөөр хэлбэл Нийслэлийн өмчийн харилцааны газартай 1991-2005 он хүртэл түрээсийн гэрээ байгуулан хууль ёсоор эзэмшиж ирсэн байна.

Төрийн өмчийн хорооны 2003 оны долдугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр тогтоолоор түрээсээр эзэмшигч аж ахуйн нэгж, иргэдэд нь давуу эрхээр хувьчлах шийдвэр гаргажээ.  

Гэтэл 2004 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Ж блокийг нь “Улаанбаатар радио”-д хувьчлах “...балансаас балансад шилжүүлэх” шийдвэр гарч, “Наранбулаг сервис” ХХК болон Бадрал” ХХК-ийн эрхийг зөрчсөнөөс үүдэн хувьчлалын маргаан эхэлсэн түүхтэй ажээ.

Иймд “Улаанбаатар радио” нь шударга бус өрсөлдөөний байдал үүсгэж хувийн жижиг аж ахуй нэгжүүдийн эрхийг зөрчиж, хохироож байж болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээллийг бид баримтаар хөөж үзлээ.

-“УЛААНБААТАР РАДИО” ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ЯЛАГДСАН Ч, НАРАНБУЛАГ СЕРВИС, БАДРАЛ КОМПАНИУДЫГ ХӨӨЖ ГАРГАЖЭЭ-

Бидэнд олдсон баримтаар,

-Хамгийн анх 2004 онд НЗД-ын захирамжаар Улаанбаатар радио ХХК-д балансаас балансад шилжүүлэх шийдвэр гаргажээ. Үүний дагуу Наранбулаг сервис, Бадрал компаниуд шүүхэд хандахад НЗХШ-ээс 2005 онд НЗД-ын гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгож байснаар эхэлжээ.

-НИТХ-ын 2006 оны аравдугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор Улаанбаатар радиод Нарны титэм барилгын 1222м.кв талбайг өмчлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ тогтоолыг НЗХШ 2007 оны нэгдүгээр сарын 26-нд хүчингүй болгосон байна.

-НӨХК-ын 2008 онд 59 дүгээр тогтоол гаргаж Улаанбаатар радиод барилга, гүүрэн гарцыг хувьчлах тогтоолыг мөн л хууль бусаар гаргасан байна. Гэвч 2009 онд Улсын дээд шүүхээс хувьчлах тогтоол нь хууль бус болохыг баталж, хүчингүй болгожээ.

-Хамгийн сүүлд Наранбулаг сервис, Бадрал компаниуд АТГ-т гомдол гаргажээ. Тус гомдлын дагуу АТГ шалгаж Улаанбаатар радио нь дээрх хоёр компанийн эрх ашгийг зөрчиж, хууль бусаар хувьчилсан гэж үзжээ.

-ШИЛЭН ЦОГОО УЛААНБААТАР РАДИО-ГИЙН ЗАХИРАЛ У.БУЛГАНЫ ХҮРГЭН-

Бидэнд олдсон нэмэлт мэдээллээр,

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоо нь “Улаанбаатар радио”-гийн захирал У.Булганы хүргэн юм байна. Нийслэлээс “Улаанбаатар радио”-гийн талд удаа дараа гаргаж буй хууль бус шийдвэрт түүнийг хадмынхаа талд орж, нөлөөлсөн байж болзошгүй гэж эх сурвалж хэлж буй.

Харин “Наранбулаг сервис” ХХК-нь НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны эхнэрийнх нь ээж, дүү нарынх нь эзэмшлийн компани гэх. Түүнийг 2019 оны эхээр Нийслэлийн засаг даргад өрсөлдөх үеэр “Улаанбаатар радио”-гийн захирал У.Булган АТГ-т хандаж байсан. Тодруулбал, С.Мөнхчулуун Засаг даргаар томилогдвол “Нарны титэм” барилгын Ж блокийн хувьчлалын асуудалд ашиг сонирхлын зөрчил гаргана гэх утгатайгаар хандаж байжээ. Гэвч түүнийг АТГ-аас шалгаад ямар ч нөлөөлөлгүй буюу “но”-гүй болохыг тогтоосон байдаг аж.

-Л.ОЮУНЦЭЦЭГ: УЛААНБААТАР РАДИО НЬ УЛСЫН БАРИЛГЫГ 10 ЖИЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАЖ, 2 ТЭРБУМААР ХОХИРООСОН ТООЦОО ГАРЧ БАЙНА-  

Ингээд бид “Наранбулаг сервис” ХХК-ийн захирал Л.Оюунцэцэг, “Бадрал” ХХК-ийн захирал А.Давааням нараас олон жил үргэлжилсэн шүүхийн маргаантай асуудал болон өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Бадрал компанийн захирал А.Давааням Наранбулаг сервис компанитай манайх яг адилхан түүх, адилхан асуудалтай, нэгнээс нь асуулт асуухад бүгд тодорхой болно хэмээн тодотгосон юм. Наранбулаг сервис компанийн захирал Л.Оюунцэцэгээс дараах цөөн асуултад хариулт авлаа.

-“Нарны титэм” барилгын Ж блокын нэг давхрын хувьчлалын асуудлаар танай байгууллага “Улаанбаатар радио”-той нилээдгүй жил шүүхдэлцсэн байна. Шүүхийн маргаан хичнээн жил үргэлжлэв. Ямар шийдвэрүүд гарч байв?

-Шүүх байгууллагаар 2004 оны арваннэгдүгээр сараас эхлэн 2016 оны аравдугаар сар дуустал бүтэн 12 жилийн турш тасралтгүй явж ирсэн. Энэ хугацаанд “Улаанбаатар радио” ХХК-ийн хувьчлалыг 3 шатны шүүхээс илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон. Бүхэлд нь “Улаанбаатар радио” ХХК-д хувьчилсан нь Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК-иуд Иргэний хуулийн 105.1-д заасан нөхцөлийг бүрэн хангасан байна, хувьчилж өгөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Тэр байтугай Нийслэлийн өмчийн 1222 м.кв барилгыг хувьдаа завшиж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар гаргуулж авсан байсныг олж мэдэж хүчингүй болгуулсан. Манай хоёр байгууллага өөр, өөрсдийн ажлын байраа л хуулийн дагуу хувьчилж авах гэхэд “Улаанбаатар радио” ХХК заавал бүхэлд нь энэ Ж блокийг авна гэж шуналтдаг. Өөрөөр хэлбэл бусдын өмчийг хууль бусаар дээрэмдэж авахаар улайран зүтгэдэг. Бид “Улаанбаатар радио” ХХК-ийн ийм увайгүй, шунахай, хууль бус үйлдлээс болж олон жилийн турш хөрөнгө мөнгө, сэтгэл санаа, бизнесийн ашиг орлого, ажил хэргийн нэр хүнд зэргээрээ асар их хохирч, гомдож байна. Энд 12 жилийн турш маргасан шүүхийн маргааныг тоочвол дуусахгүй их бичиг цаас, барагдахгүй их яриа болно. Шүүхийн тогтоол, шийдвэр, холбогдох материал, нотлох баримтууд хэдэн арван зузаан хавтаснууд бий.

-Хувьчлалтай холбоотой маргаан 2004-2016 он хүртэл нийт 12 жилийн турш шүүхэд тасралтгүй үргэлжилсэн байна. Хууль шүүхийн шийдвэр танай  талд гарсан ч, танайхыг хөөгөөд гаргачихсан гэж ойлголоо, зөв үү?

-Тийм. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс 2010 оны нэгдүгээр сард “Наранбулаг сервис” ХХК болон “Бадрал” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна, ажлын байраа хувьчилж авах эрх нь бүрэн хангагдсан байхад нийслэлийн эрх бүхий байгууллагаас хувьчлах шийдвэр гаргахгүй байгаа нь хууль зөрчсөн эс үйлдэхүй байна, хувьчлах шийдвэр гаргуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилсан. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүлээж байтал бүр эсрэгээрээ буюу НӨХГ-аас таван сард нь ажлын байрнаас маань албадан гаргасан юм. Энэ шударга ёс мөн үү. Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулинд хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй эрх бүхий байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь байтугай эсрэгээр нь хуулийг уландаа гишгэж, шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж, иргэдээ хохироож байдгийн хамгийн тод жишээ энэ болж байна.

-“Улаанбаатар радио” ХХК-д хувьчилсан дээрх бүх шийдвэрүүдийг шүүхээс хууль бус болохыг тогтоосон байхад түрээс төлөхгүй байсаар өдий хүрсэн гэх мэдээлэл бий?

-Харин тийм. Энэ асуудал өнөөдөр огт ойлгомжгүй, бас байж боломгүй хууль бус үйлдэл мөнөөс мөн. “Улаанбаатар радио” гэх байгууллагад хувьчилсан бүх тогтоол, шийдвэрүүдийг шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон. Хувьчлал нь бүр 2008 онд хүчингүй болсон, нэгэнт хувьчлал нь хүчингүй болсон юм чинь нийслэл өөрийн балансад бүртгэж авах ёстой. Гэтэл бүртгэж авах нь бүү хэл бас л эсрэгээрээ “Улаанбаатар радио” ХХК нь Ж блокын барилгыг бүхэлд нь хувьдаа өмчилж авсан гээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан байсан. Энийг нь бид шүүхээр явсны хүчинд олж мэдээд, НӨХГ-аас шүүхэд нэхэмжлэл гаргаж, НЗХШ-ийн 2013 оны 145 дугаар шийдвэрээр “Улаанбаатар радио” ХХК-д хууль бусаар олгосон эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2008 онд хувьчлал нь хүчингүй болсноос хойш өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн 11 жил гаруй хугацаанд нийслэлийн өмчийн 1222 м.кв талбайтай, 3 давхар барилгыг үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглаж эзэн суусаар ирлээ. Зөвхөн ашиглалтын зардал буюу тог цахилгаан, дулаан, усны мөнгө л төлдөг. Бүр болоогүй өөрсдөө ч ашигладаггүй, ижил хүйстний цэнгээний газар, хэвлэлийн үйлдвэр, караоке, жаазны үйлдвэр гэх мэтээр түрээсэлж, ашиг орлого олж байна. Яг одоо очоод нүдээр харсан ч болно. “Улаанбаатар радио” ХХК энэ барилгыг 10 жил үнэ төлбөргүй ашиглаж, хамгийн багаар 2,0 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан тооцоо гарч байна. Үүнд хуулийн хариуцлага тооцож, нөхөн төлүүлж, арга хэмжээ авах ёстой. Энэ шударга явдал мөн үү. Өнөөдөр ямар байгууллага нь улсын өмчийг үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглаад, эзэн суугаад, бусдад түрээсэлж ашиг орлого олоод хувьдаа завшиж болдог юм бол. Ямар байгууллага нь хууль ёсоор олгогдсон эрхээ эдэлж чадахгүй, гудамжинд гарчихаад хохирч байдаг юм бол. Нийслэлийн холбогдох байгууллагууд нь яагаад хуулийн дагуу шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа юм бол. Энэ мэт маш олон асуулт, хардлага үүсээд байна. Үүнийг зарим эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой гэж харж байгаа. Бид хууль бус зүйл хийгээгүй учраас хэзээ ч бууж өгөхгүй. Харин ч их хүлээцтэй байж ирсэн. Одоо тэсвэр, тэвчээр барагдаж дууссан. Хэрэв хуулийн дагуу шийдвэр гаргахгүй бол хатуу тэмцэх болно. Шалгадаг газарт нь шалгуулна. Одоо айх зүйл байхгүй

-Энэ асуудлаараа нийслэлийн удирдлагуудад хандаж үзсэн үү. Ямар хариу ирүүлж байсан бэ?

-Бид байнга хандаж ирсэн. Анх 2004 онд хувьчилсан шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон цагаас эхлээд холбогдох шийдвэр, баримтуудыг хавсаргаад тасралтгүй хандсан. Хариу маш цөөхөн өгдөг байсан, өгдөггүй шахуу. Цөөхөн өгсөн хариу нь, “Бид удахгүй танай байгууллагад хувьчлахаар шийдвэрлэх гэж байна, эсхүл шүүхэд маргаантай учраас шийдвэрлэх боломжгүй байна, маргаан дуусахаар шийдвэрлэнэ” гэдэг. Харамсалтай нь гаргасан шийдвэр нь эсрэгээрээ байсаар ирсэн. Өнөөдөр шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээд 3 жил гаруй болж байна.

Харин хамгийн сүүлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолоор  Ж блокийг 2018 онд хувьчлах хувьчлалын жагсаалтад оруулж баталсан. Тогтоолын 2 дугаар хавсралтын хоёрт “Наранбулаг сервис” ХХК болон “Бадрал” ХХК нарын түрээсээр эзэмшиж байсан байр тус тус багтсан байгаа. Одоо удахгүй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэхүү манай хувьчлалын асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Тэргүүлэгч гишүүд хуулиа дээдэлж, шүүхийг хүндэтгэж, иргэдээ сонсож, эрх ашгийг нь хамгаалсан шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. 

-ЛХАГВАТУЯА: МАНАЙХ ХУВЬЧЛААД АВЧИХСАН БОЛООД Л ӨНӨӨДӨР БАЙЖ БАЙНА-

Мөн бид хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Улаанбаатар радио”-гийн Менежер Лхагватуяатай холбогдлоо. Түүнтэй холбогдож нөхцөл байдлын талаар хэлж тодруулах гэхэд “Тийм асуудал байхгүй. Хувьчлаад авчихсан болоод бид өнөөдөр байж байгаа шүү дээ. Хувьчилж аваагүй гээд байгаа юм уу. Чи 9919... дугаар луу маргааш залгачих. Маргааш над руу залгачих. Одоо би хүнтэй уулзаад завгүй байна” гэж хэлээд утсаа салгаснаас өөр хариулт өгсөнгүй.

Түүнчлэн Бид Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлээс байр суурь авахаар удаа дараа холбогдох оролдлого хийсэн боловч утсаа аваагүй юм.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
63 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ дарваан хар бас эхнэртэй тэгээд бас хадамтай айн кккк

123
123

Ene odoo bolimoor ymaa ezend ni ymiig uguhgui bulaatsaldaad baidag Tsogoo said ch geh shig TV hutlugch bsn bizde

Зочин
Зочин
Reply to  123

Сэлэмийн ах бас энд салдганаж л явна уу?
Ичнээ л байхгүймаа.Тэр хар авгай гэх халамжлан хүмүүжүүлэгчтэйгээ хамт Өнөр хороололын ард байгуулсан улаан дэнлүүний гудамжиндаа л завжаа унжуулаад заваарч хэвтвэл барав,шуналаа татаач С.Мөнхчулуун!!!

Зочин
Зочин

Зиа тэгээд сэлэмийн ах мөнхчулуун ч янз бүрийн залилан луйвар хар тамхи янхандалт хийж сураагүй биш дээ.
Муу болгон тэрнээс гарна
Тэр луйвардана уу гэхээс бусдад дээрэмдүүлэхгүй хүн байх өө

Xaxa
Xaxa

Amandaa orsniig burhiimaa
Shvvh togtoochhood bxad tgd suugaad blaa yu
Arai хэтэрхий 1 tald vilchildiin banaa,ene sait. Nuguu hvmvvsiin bair suuri,bichig tsaasiig adilhan niitleh yostoi!

Очин
Очин

Энэ Дарваан хар гэж хаа явсан газраа балаг тарьж явах юм даа.Ойлгомжтой асуудал л бна шдээ.Улсын ѳмчийг эзэнд нь ѳгѳх хэрэгтэй шдээ одоо.Олон жил л идэж уусан бна шд.Нийслэлийнхэн ч гэсэн мэдчихээд мэдэн будилж гүлдийхээ больчихооч одоо...

Зочин
Зочин

Баримт нь хаана байгаан бэ.нил хов жив л байна ш дээ

Зочин
Зочин

Ub n zahiraltai yarisan gesen bsan.suuldee yaagaad meneher bolchihoo ve .

Золоо Зол
Золоо Зол

Энэ сайтынхан үнэн чадваргүүмаа
Сэтгүүлч ухаантайн бол жоохон найруулгатай юм бичээч
Мангаруудын цуглаан шиг л юм байхын

12
12

ШИЛ ЦОГОО ГЭНЭ ҮҮ ЭНЭ ХЭН ЮМ ЮУ ЮМ БААС Л БАЙНА

Zochin
Zochin

Энэ Цогоогоос олигтой юм гарахгүй юм аа. Хар мөртөй ойртсон бүхийгээ хохироож хорлож явдаг балиар амьтан.

Зочин
Зочин

Заваан дарваан байна шдээ Хар мөртэй заваан юмнууд

Зочих
Зочих
Reply to  Зочин

Заваан хар цогоо

Зочин
Зочин

Ene darwaan har chin tegeed yag yamar hamaaraltain.10 jiliin omno hurgen ni bolson baisiinmuu.huniig bas hudlaa yaagaad ingej heldgiin be.oorsnoo ene huniig guitsehgui bhooroo ataarhaj ba yum ba gej sanagdlaa.

Flossie
Flossie

Hello! I know this is kind of off topic but I was
wondering which blog platform are you using for this site?

I'm getting fed up of WordPress because I've had issues with hackers and I'm looking at alternatives for
another platform. I would be fantastic if you could point me in the
direction of a good platform.

Here is my web blog ... search engine optimization disadvantages

Цэцэгсүрэн
Цэцэгсүрэн

Тарьсан хар бол ёстой хүн биш хулгайч луйварчин ёстой адгийн шаар

Зазаза яршиг
Зазаза яршиг

Адилхан 2 хүргэн ём бишоо
Дарваан хар нь далчигнаад,нөө Мөнхчулуун нь авгайнхаа хажуугаар аниатайгаа балиартаад,сөрөг намынхантайгаа хор найруулсаар намаасаа хөөгдөөд,одоо буцаж намдаа хандраад нтр. Таарсан амьтадшдээ

зочин баримт
зочин баримт

нийслэлийн өмчийг нийслэлийн радиодоо хувьчласныг нь шуналт этгээдүүд л булаацалдсан хэрэг юм билээ л дээ уул нь Тэгээд л алдарт ИХн төлөөлөгч давхиж ороод будлиантуулчихсан хэрэг

Миний Монгол
Миний Монгол

Тэр Дагвын Баярсайхан гэдэг эгч нь хужаа л даа
Тэхээр Мөнхчулуун хэн болж таархуу ккк

Дарваан харын гошногонуудад
Дарваан харын гошногонуудад

Намдаа 3 өрөө байр өгсөн юм чинь Нийслэлийн өмчийг үнэ төлбөргүй хэрэглэх ёстой байхоо. Бөөн хар мөр хар авилгагч өөрөө ч хар дарваан хар шилэн цогоо банди шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button