Гадаад мэдээСонин хачин

Америк эрэгтэй газраас олсон 20 ам.доллароороо лоттоноос $1 саяыг хожжээ

АНУ-ын Хойд Каролина мужид оршин суудаг Жерри Хикс өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.10.22/ газраас олсон 20 ам.доллароороо хусдаг лотто аваад их хэмжээний мөнгө хожжээ. Тэрбээр нэгэн дэлгүүрийн зогсоолоос мөнгө олж, түүгээрээ нэг сая ам.доллар хожсон байна.

Хикс хэлэхдээ “Миний хайж байсан хусдаг лотто байхгүй байсан тул би өөрийг авсан юм” гэжээ. Тэрбээр хожсон мөнгөө баасан гарагт /2024.10.25/ Хойд Каролинагийн сугалааны төв байраас авсан байна. Хикс мөнгөө бүтнээр нь бага багаар 20 жилд хувааж авахын оронд нэг удаа 600 мянган ам.доллароор авах сонголт хийжээ. Татварын дараа тэр 429,007 ам.доллар авсан байна. Хикс хожсон мөнгөө хүүхдүүддээ туслахад зориулж, тэтгэвэртээ гарахдаа ашиглахаар төлөвлөж байгаа гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button