Гадаад мэдээ

Японы сонгууль: Аль ч нам олонх аваагүй тул ерөнхий сайд дахин солигдох магадлалтай боллоо

Ням гарагт /2024.10.27/ явагдсан сонгуулийн улмаас Японы ирээдүйн засгийн газрын бүрэлдэхүүн тодорхойгүй байдалд орлоо. Учир нь сонгогчид амралтын  Ерөнхий сайд Ишиба Шигэрүгийн авлига, дуулианд холбогдсон эрх баригч намуудын эвслийг “шийтгэж” олонх суудлыг өгөөгүй байна. Тус улсын аль ч нам эсвэл эвслүүд олонх болох хэмжээний суудал аваагүй.

Ийм тодорхойгүй байдал үүссэн тул иений ханш сүүлийн гурван сарын хамгийн бага түвшинд хүрэв. Шинжээчид шинэ засгийн газар бүрэлдүүлэхийн тулд хэдэн хоног, магадгүй хэдэн долоо хоног улс төрийн маргаан өрнөж, ерөнхий сайд солигдох магадлалтай гэж үзэж байна. Эдийн засгийн бэрхшээл, БНХАУ болон Хойд Солонгосын зүгээс үзүүлж буй заналхийлэл тулгараад буй ийм мөчид хэн засаглах нь тодорхойгүй нөхцөл байдал үүслээ.

Ишиба даваа гарагт /2024.10.28/ хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Бид аюулгүй байдал, эдийн засгийн орчинд туйлын хүнд нөхцөл байдлын өмнө зогсонги байдалд орохыг огт зөвшөөрч чадахгүй" хэмээн ерөнхий сайдын хувиар үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдсэн юм.

Ишибагийн Либерал Ардчилсан Нам (ЛАН) болон Комэйто намын эвсэл 279 суудалтайгаар сонгуулиас өмнө засгийн эрхийг барьдаг байсан. Тэгвэл санхүүгийн дуулиан болон амьжиргааны зардлын өсөлтөөс үүдэн тэд энэ удаагийн сонгуулиас 215 нь л суудал авчээ. Эрх баригч намын хоёр сайд, Комэйто намын удирдагч Кэйичи Иший суудлаа алдсан байна.

Сонгуулийн хамгийн том ялагч нь гол сөрөг хүчин болох Үндсэн хуулийн Ардчилсан Нам (ҮАН) байсан юм. Тус нам 98 суудалтай байснаа 148 болгож нэмэгдүүлжээ. Гэхдээ тус улсын парламентад олонх байхын тулд 233 суудал эзэмших шаардлагатай. Тэгэхээр одоо Үндсэн хуулийн дагуу намууд 30 хоногийн дотор засгийн газартай болох эвсэл бүрдүүлэх шаардлагатай. Ишиба -ердөө сарын өмнө Ерөнхий сайдаар томилогдсон. Тэгвэл тэр одоо хэр удаан албан тушаалдаа үлдэх нь тодорхойгүй боллоо.

Улс төрийн эрсдэлийн зөвлөх компани болох “Japan Foresight”-ыг үүсгэн байгуулагч Тобиас Харрис "Түүнийг (Ишибаг) шинэ засгийн газарт ерөнхий сайдын хувиар үлдэх магадлал бага. Гэхдээ тэр түр зуурын удирдагчийн хувиар үлдэх боломжтой" гэж хэлэв.

ҮАН-ын удирдагч Ёошихико Нода эрх баригчдыг унагах тал дээр бусад намуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн боловч шинжээчид үүнийг харьцангуй боломж багатай гэж үзэж байна. 28 суудалтай Хүмүүсийн Ардчилсан Нам (ХАН) болон 38 суудалтай Японы Шинэчлэлийн Нам (ЯШН) зэрэг жижиг намуудын дэмжлэг, ЛАН-ын тэргүүлдэг эвсэлд төрийн эрхийг барьж үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэж магадгүй юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 29, 2024 09:43

Сонгууль гэж лайтай юмаа

Холбоотой мэдээ

Back to top button