СПОРТ

Хоккейн олон улсын тэмцээнээс "Бамбарууш" баг хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Улаан-Үдэ хотод энэ сарын 24-27-ны өдрүүдэд өсвөр үеийн “Алтан далайн хав"  олон улсын  хоккейн тэмцээн болж өнгөрлөө.

Тус тэмцээнд  Монгол Улсаа төлөөлж “Мэргэн” хоккейн академийн “Бамбарууш” баг оролцсон байна. Тэд ОХУ-ын Улан-Үд, Эрхүү хотын хоёр баг, Чита, Краснояарскийн “Металлург”, гэсэн хүчирхэг багуудтай өрсөлдөж хүрэл медаль хүртжээ.  Манай хоккейчин хүүхдүүд “Алтан далайн хав” тэмцээнээс 2022 онд “U12” насны ангилалд аврагын цом, алтан медаль, 2023 онд “U13” насны ангилалд хошой аварга,  2023 онд  “U10” насны ангилалд мөн аваргын цом, алтан медаль тус тус хүртсэн амжилттай оролцож байсан юм.

М.АГАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button