Нийгэм мэдээ

““Приус“ маркын автомашиныг мөргөөд зугтсан жолоочийг мөрдөн шалгаж байна”

Өнөөдөр /2024.11.09/ Приус маркийн автомашинууд хоорондоо мөргөлдсөн ноцтой осол гарсан байна. 

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Цагдаагийн байгууллагад 2024 оны 11 дүгээр сарын 09-ний 12:45 цагт “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин мөргөөд явсан байна” гэх дуудлага мэдээлэд бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу алба хаагчид осол болсон газарт шуурхай очиж шалгахад Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь иргэн “А”-ын эзэмшлийн Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж онхолдуулан, улмаар тээврийн хэрэгслээ орхиж, хэргийн газраас зугтсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Машинаа орхиод зугтдаг .Хөөрхөн эгдүү шүү.

Зочин
Зочин

Согтуу. Машин хулгайлаад явж байсан нөхөр биш үү

Зочин
Зочин

Бүх насаар нь эрхийг нь хасч болдоггүй юм байх даа

Зочин халх
Зочин халх

Буудагч

Холбоотой мэдээ

Back to top button