СПОРТ

Т.Сайфолла ДАШТ-ий -120 кг-д медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо

Бүгд найрамдах Исланд улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд боллоо. Манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдсөн байна.

Үүнээс эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Т.Сайфолла суултын төрөлд 437.5 кг-ыг өргөж мөнгө, таталтын төрөлд 357.5 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Т.Сайфолла хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий -120 кг-ын жингийн суулт, таталтын төрөлд медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. Тэрээр ДАШТ-д зургаа дахь удаагаа оролцож, анхны медалиа хүртэж байна хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяр хүргэе мундаг бна

Zochin
Zochin

Мундаг тууштай хүн байнаа. Баяр хүргэе ээ

Back to top button