Гадаад мэдээ

Байден Украинд АНУ-ын зэвсгийг ашиглан ОХУ-д цохилт өгөхийг зөвшөөрлөө

Сүүлийн хэдэн сарын турш Украины эрх баригчид барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг нь ашиглан ОХУ-ын газар нутагт цохилт өгөх зөвшөөрөл авахаар ажиллаж ирсэн. ОХУ-ын хувьд ийм зөвшөөрөл олгох нь барууны орнууд дайнд шууд оролцож буй явдал хэмээн үзнэ гэж мэдэгдсэн. Учир нь тэдгээр зэвсгийг ашиглахын тулд барууны хиймэл дагуул болон мэргэжилтнүүдийн тусламж хэрэгтэй гэж Кремль мэдэгдсэн юм.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын зэвсгийг ашиглан ОХУ-ын газар нутагт гүн цохилт өгөх зөвшөөрөл Украинд олгосон гэж хоёр албан тушаалтан хэлжээ. Ийнхүү зөвшөөрөл олгосон нь Орос-Украины дайны талаарх Вашингтоны бодлого эрс өөрчлөгдөж буйг харууллаа. Учир нь ирэх жилийн нэгдүгээр сарын 20-нд Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авна.

ОХУ-ын Парламентын дээд танхимын олон улсын харилцааны хорооны нэгдүгээр орлогч дарга Владимир Жабаров хэлэхдээ Вашингтон ийм зөвшөөрөл олгож байгаа нь дэлхийн гуравдугаар дайнд хүргэж магадгүй гэжээ. Эх сурвалжууд мэдээлэхдээ Украин ойрын өдрүүдэд алсын тусгалтай пуужингаар цохилт өгөхөөр төлөвлөж байгаа хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэрэв Зеленский Оросын гүнд цохилт өгвөл буцаагаад өөрсдийнх нь гүнд яг Израйль шиг хариу цохилт өгвөл иргэд нь тэнэг ерөнхийлөгчөө �######�уулах биз. Зөрүүлээд иргэний байгужламж, хотуудын захиргааны байрл�##�уудад цохилт өгч л тэгж болдоггүй юм гэдгийг хатуу ойлгуулах хэрэгтэй. Дайн болж байгаа гэхэд Украйны жирийн иргэд бол хөгжиж цэнгээд жарг�##�тай байгаа шүү.

иргэн
иргэн

Энэ шийдвэр дэлхийн 3 эхлэхийн урьдчилсан нөхцөл бүрдээд байх шиг. Ямарч л байсан Украйн газраас хөрснөөс арчигдах нь тодорхой болов.

Зочин
Зочин

Эргүү зөнөг болон түүний ард байгаа намынхан яладчаад өширхөж байна. Орос Зеленскийд хариугий нь өгч л таараа

Тосонгийн иргэн
Тосонгийн иргэн

энэ зөнөг өвгөн, утсан хүүхэлдэй 2 хүн төрөлхтөний эсрэг сүүлчийн сумаа тавихаар шиидэж...энэ хошин шогийн �##�иа с�##�бадайгаас илүүтэй Украйны ард түмний эрүүл саруул ухаанд л итгэх үлдэж дээ...

лол
лол

үхэл нь үнэртсэн 2 хөгийн царайг харж бна уу. новшнууд одоо дууссан

Иргэн
Иргэн

ЗА БАЛАРЛАА ШҮҮ МАНАЙХААН ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН СУРГУУЛИА СЭРГЭЭЕ ФРОНТООС ГЯЛС ГЭНГҮҮТ ЭГЦ ЭРГЭЭД ДООШОО ХАРАН ХЭВТЭХ СУРГУУЛИЛТАА ХИЙЖ ЭХЛЭЕ

Зөнч
Зөнч

Үхэх сэхэхээ үзэх нь.Үр дүн нь Украйн улам хүчирхэг болж бид хойд т�##�даа хэд хэдэн оронтой хиллэх болох нь ээ.Болж байна,Усан цахилгаан станцаа барихаас өгсүүлээд олон боломж гарч ирнэ.

Холбоотой мэдээ

Back to top button