Гадаад мэдээ

Украины дайн эхлээд мянган өдөр өнгөрлөө

2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украин руу цэргээ оруулан түрэмгийлсэн. Тэр өдрөөс хойш даруй мянган хоног өнгөрчээ. Дайн эхлээд мянган хоног өнгөрөхөд хоёр улсын цэргүүд хэд хэдэн фронт дээр байлдаж, Украины дэд бүтэц ойр ойрхон агаарын цохилтод өртөн, албан тушаалтнууд Доналд Трамп нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирэхэд бэлдэж байна.

Украиныг дэмжих үүднээс АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд АНУ-ын зэвсгүүдийг ашиглан ОХУ-руу гүн цохилт өгөхийг эцэст нь зөвшөөрлөө. Гэхдээ энэхүү томоохон зөвшөөрлийг Трамп Цагаан ордонд эргэж ирэхдээ зөвшөөрлийг буцааж магадгүй байна. Мөн зэвсэгт хүчний мэргэжилтнүүд хэлэхдээ холын тусгалтай пуужин ашиглах зөвшөөрөл олгосон нь 33 сарын турш үргэлжилсэн дайны явцыг өөрчлөхөд хангалтгүй гэж үзэж байгаа юм.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт гарсан хамгийн том зэвсэгт мөргөлдөөний улмаас олон мянган хүн амь үрэгдэж зургаан сая гаруй украинчууд гаднын орон руу дүрвэжээ. Хоёр улсад учирсан цэргийн хохирол мөн маш их, гэхдээ Украин, ОХУ үүнийгээ нууцалж байгаа. Барууны тагнуулын алба нар тал бүрд зуу зуун мянган цэрэг бэртэж, амь үрэгдсэн гэж тооцоолж буй. Украины томоохон хотуудад цэрэг оршуулах ёслол энгийн үзэгдэл болсон. Одоо дайныг хэрхэн дуусгах төлөвлөгөөгөө хэлээгүй Трамп эргэн ирснээр АНУ-аас Украинд үзүүлдэг цэргийн тусламж хэрхэх нь тодорхойгүй байдалд орлоо.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button