Нийгэм мэдээ

Амиа алдсан ой хоёр сартай хүүгийн ээж: Шүүх шинжилгээний хариу худлаа гарсан. Дахиад шалгуулна

Өнгөрсөн сарын 28-нд СХД-ийн 34-р хороонд байрлалтай тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгт ой хоёр сартай хүүхэд хахаж, амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан.

Тэгвэл өнөөдөр /2024.11.22/ тус хэргийн шүүх шинжилгээний хариу гарч гэр бүл болон ШШЕГ-ын холбогдох ажилтан мэдээлэл хийлээ.

Ой хоёр сартай хүүгийн ээж, "Унтчихсан байна гэж бодоод хүүхдийг маань өлгийдчихсөн байсан. Миний хүүхэд өлгийдүүлдэггүй. Амьгүй болчихсон биеийг нь мэдсээр байж өлгийдсөн гэж харж байгаа. Энэ бол 100 хувь цэцэрлэгийн багшийн алдаа. Миний хүүхэд гэдсэнд байхдаа ч эрүүл байсан. Анх төрөхдөө жаахан бүтэлттэй төрсөн. Түүнээс өөр зүйлгүй. Гэдсэнд байхаасаа эхлээд эмчийн хараа хяналтад байсан. Гэтэл шүүх шинжилгээний хариунд бөөрний дутагдалтай, зүрх судасны гажигтай байсан гэсэн. Үнэхээр миний хүүхэд тийм өвчлөлгүй. Эрүүл хүүхэд.

Өнгөрсөн сарын 28-ны өдөр багш нь надад хэлэхдээ "Танай хүүхэд унтаж сэрээд царай нь сонин болчихлоо бид нар эмнэлэг рүү явж байна" гэсэн. Тэр үед би хордлогод орсон юм байх гэж бодсон. Эмнэлэгт яваад очтол миний хүү нас барчихсан байсан. Өчигдөр над руу шүүхийн шинжилгээний хариу гарчихлаа ирж танилцаарай гэсэн. Ингээд ирэхэд байж боломгүй юм хэллээ. Бид энэ хариутай санал нийлэхгүй байгаа учир гомдол гаргаж, дахин шинжлүүлнэ" гэлээ.

ШШЕГ-ын ажилтан н.Мөнхбат тус хэргийн талаар мэдээллээ. Тэрбээр, "Болсон үйл явдлын талаар тодруулга өгье. Аравдугаар сарын 28-ны өдөр энэ үйл явдал болсон. Манайх шинжээч томилох тушаалаа аваад, тухайн шөнөдөө ажиллаж эхэлсэн. Шинжээч эмчийн дүгнэлтийг хугацаа хэтрүүлсэн явдал байхгүй. Хуулийн хугацаанд ажлаа хийсэн гэж хэлж болно. Нас барсан тохиолдлыг хурдан гаргах боломжгүй. Дүгнэлт нь гараад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Бид нар дүгнэлтийн утгыг мэдэхгүй. Тухайн шинжээчийн дүгнэлтийг хуулиараа хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Хэрэв тэгвэл шинээр гурваас дээш эмч дахин дүгнэлт гаргана. Тогтоол ирсэн өдрөөс шинжилгээгээ хийнэ. Тэгэхээр мөрдөгчийн тогтоол ирсэн цагаас эхлээд дахин шинжилнэ. Мөн тус байгууллагын зөвшөөрлөөр дүгнэлтээ тайлбарлаж болно" гэлээ.

Энэ үеэр тэрбээр, сэтгүүлч нарын асуултад хариуллаа.

-Хариу яагаад ингэж удсан бэ?

-Удсан тохиолдол байхгүй ээ. Хуулийн дагуу ажлын 14-28 хоногт дүгнэлтийн хариу гардаг. Хуулийн хугацаандаа багтаж дүгнэлтээ гаргасан гэж хэлж болно.

-Ар гэрийнхэн нь шинжээчийг ямар нэгэн авлига авсан гэж үзэж байна. Энэ талаар?

-Шинжээч бол хараат бусаар үйл ажиллагаагаа хийж, ажлаа хийх үүрэгтэй. Хими биологи эд эсийн шинжилгээ нь тодорхой хугацааны дараа хариу нь гардаг. Ямар нэгэн байдлаар хурдан хугацаанд хийх боломжгүй.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ БАГШ ГЭЭД ТЭР МУУ ХОЁР ҮМХИЙРСЭН АЛНУУДАА ТА НАР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ХҮНИЙ АЛАГ ҮРИЙГ АЛЧИХААД ЯАЖ ХОРВОО ДЭЛХИЙ ДЭЭР ГИШГЭЭД ЯВААД БАЙГААН.ХЭН ЧАМАЙГ ЦЭЦЭРЛЭГ АЖИЛУУЛ ГЭВЭЭ МУУ ХОЁР АЛУУРЧИН НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭРЭЭ ГАРНА ДАА ЭРҮҮЛ САРУУЛ ДЭГЭЖ ДЭРВЭЭД ААВ ЭЭЖЭЭРЭЭ ХҮРГҮҮЛЖ ИРСЭН ХҮҮХДИЙГ ЯАЛАА ГЭЖ ХОРООЖ БАЙГААН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙХЭН БОЛИОЧЭЭ ГАЛЗУУ СОГТУУ ЮМ УУ? ХААШАА ЮМ БӨӨРНИЙ ДУТАГДАЛ ЗҮРХ БАЙХДАА ЯАДЫН ИРГЭДЭЭ ИНГЭЖ ДОРОМЖИЛЖ БАСАМЖИЛЖ БОЛДОГ ЮМ УУ? АНХ ХАХААЖ АЛСАН ГЭЖ МЭДЭЭЛЭЛ ГАРСАН ҮМХИЙРСАН БЫСДА БАГШ НЭРТЭЙ ТЭР АЛУУРЧИН АМАНД НЬ ЮМ ЧИХЭЭД АМЫГ НЬ БАРЬСАН БАЙНАШТ ЯАЖААГААН МУУ АЛУУРЧААН ЧИНИЙ ХҮҮХДИЙГ ИНГЭЖ ХОРООВОЛ ЧИ ЯАХ ЮМ.АЛТАНГЭРЭЛ САЙДАА ЭНЭ ХҮҮХДИЙН ҮХЛИЙН ШАЛТГААНЫГ ТОДОРХОЙЛОХ ТУСГАЙ БАГ ГАРГААЧЭЭ.АРАЙ ДЭНДЭНЭЭ МОНГОЛЧУУДАА ЦЭЦЭРЛЭГТЭЭ ХҮҮХДЭЭ ӨГӨХДӨӨ МАШ САЙН АНХААРАЛТАЙ БАЙГААРАЙ ХҮҮХДИЙГ ЧИНЬ АЛУУРЧИНГУУД ХҮЛЭЭЖ АВААД БАЙГААН БИШ ҮҮ? УУР МИНЬ ХҮРЛЭЭ АДИЛХАН ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС ЭЭЖ ХҮМҮҮС БИЗ ДЭЭ ТА НАР ЭСВЭЛ НОЙТОН СОРМУУСТАЙ ХҮҮХДИЙН БАРАА ХАРААГҮЙ СУВАЙ ЭМҮҮД ЮМ УУ?

Budragchaa
Budragchaa

Zuvshuurulgui gazar yund huuhdee ugsun yum ve?!?

Зочин
Зочин

юмны гай гэж ,,,

Bujka
Bujka

Huurhii muu eh ni shar mahtaigaa hataj bga bhdaa huurhii, eej bolgon l ylgaagyu dee , burhan min,

Баагий
Баагий

Боловсролын гэж нэг зүйлэг гарыг одоо огцруулах хэрэгтэй. Заяа хаячихсан гөлөг юмаа

Холбоотой мэдээ

Back to top button