Гадаад мэдээ

Жо Байден сүүлийн удаа цацагт хяруул өршөөжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар даваа гарагт /2024.11.25/ Цагаан ордонд сүүлийн удаа баяр ёслолын улирлыг нээсэн байна. Ингэхдээ тэр уламжлал ёсоор цацагт хяруулыг нядлагдахаас өршөөж, Цагаан ордны Зул сарын модыг хүлээн авсан юм.

Байдены өршөөсөн хоёр цацагт хяруулыг Пич, Блоссом гэдэг аж. Одоо Пич, Блоссом хоёр Миннесота мужийн өмнөд хэсэгт оршдог фэрм дээр амьрах юм. Тэднийг Миннесота мужийн өмнөд хэсэгт оршдог Нортфилд хотын ойролцоох Жон Зиммерманны фермээс авчирсан байна. Зиммерманны бол АНУ-ын Үндэсний цацагт хяруулын ерөнхийлөгч аж. Түүний ферм Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ-ын ерөнхийлөгчдөд цацагт хяруул бэлэглэж иржээ. АНУ-ын ерөнхийлөгч жил бүрийн Талархлын баяраар цацагт хяруул өршөөдөг уламжлалтай. Тус уламжлал 1989 онд Ерөнхийлөгч Жорж Х.В Бушийн үеэс жил бүр явагддаг болсон.

Цагаан ордны хашаанд явагдсан тэрхүү үйл ажиллагаанд 2,500 гаруй хүн оролцсон байна. Байден ерөнхийлөгчийн албыг хашсан хугацааныхаа тухай “Амьдралдаа гүйцэтгэж байсан хамгийн том нэр төрийн ажил. Би үүрд талархах болно” хэмээжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button