Нийгэм мэдээ

Тамгагүй төр ирэх онд Япон улсад тоглогдоно

Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг англи хэлээр “Монгол хаан” нэртэйгээр Сингапур улсад 30 гаруй мянган үзэгчдэд амжилттай тоглож, өчигдөр хаалтаа хийлээ. Сингапурт тус жүжгийг 22 удаа тоглосон бөгөөд 10 удаа англи хэлээр, 12 удаа монгол хэлээр тогложээ.

“Монгол хаан” жүжгийн Сингапур дахь аяллыг дуусгаад АНУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали зэрэг улс тоглуулах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд эдгээрээс Япон улсад 2025 онд тоглох нь тодорхой болоод байна.

Саяхан тус жүжгийн уран бүтээлчид Японд тоглох бэлтгэл ажлын хүрээнд сурталчилгааны зураг авалтуудаа Фүжи уул, Токио, Нагояа хотуудад хийж, түүнчлэн “Монгол хаан” комик номын япон хувилбарыг хэвлүүлж, Японы зах зээлд нэвтрэх ажил эхэлсэн байна.

Нэмэлтээр дурдахад, өнгөрсөн жил Лондон хотын Колизум театрт 17 удаа тоглож, 42,000 гаруй үзэгчдэд тоглолтоо толилуулж байжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button