Нийгмийн

Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээ зохион байгууллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны А/02, А/05 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2024 оны А/06 дугаар захирамжийн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд, айл өрх, иргэд их цэвэрлэгээнд нэгдлээ.

Цэвэрлэгээгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар 55 гаруй ажилтан албан хаагч, Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын 163 ажилтан албан хаагч, дүүргийн 1-24 дүгээр хороодын 125 гаруй ажилтан албан хаагч, хороодын 335 гаруй иргэд мөн 108 СӨХ-дын 126 гаруй ажилчин, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн 132 гаруй ажилтан албан хаагч “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ний харьяа иргэдийн бүлгийн 30 иргэн, зам талбайн нийт 120 гаруй үйлчлэгч, 56 ачигч жолооч мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлж буй нийт 436 аж ахуй нэгж байгууллагуудын 705 гаруй ажилтан, зах худалдааны төвийн 75 гаруй ажилтан нар оролцож нийт 1922 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 335,589м2 талбайн цас мөс халтиргаа гулгааг арилган ажиллалаа.  

Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдал, цас мөсийг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ын хог тээвэрлэгч 2 байгууллага 56 машинаар хог тээвэрлэлт хийж нийт 1536 гаруй тн хог хаягдал, цас, мөсийг 89 гаруй рейсээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Их цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрлийн шонг бохирдуулж наасан зарлал, наалтыг хуулах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбай, нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, халтиргаа гулгааг арилгаж, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

DSC 2324
DSC 2324
DSC 2327
viber image 2024 02 03 11 31 24 024
viber image 2024 02 03 11 31 24 385
viber image 2024 02 03 11 35 05 326
viber image 2024 02 03 11 35 06 972
viber image 2024 02 03 12 02 56 199
viber image 2024 02 03 12 54 31 344
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button