25 жилийн дараах хайнаагаа хагалж чөлөөт бөхийнхөн ялалт байгууллаа

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх & Чөлөөт бөх”-ийн хоорондох халз барилдаан өнөөдөр болж өндөрлөлөө.
Анх 1999 онд зохион байгуулагдсан тус халз барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд “Хайнаа”-г хагалж, долоон тойргийн дараах байдлаар 27:22 давааны харьцаатайгаар чөлөөт бөхийн баг яллаа.
Чөлөөт бөхийн багт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын заан Д.Хүдэрбулга, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн арслан М.Цэрэн, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар багтсан бол дасгалжуулагчаар нь МУГД Б.Баттулга, Монгол улсын начин Ж.Чулуунбат нар ажиллав. Ялсан баг 50 сая төгрөгийн бай шагнал гардлаа.Харин жүдо бөхийн багт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Д.Анар, улсын заан Б.Серик, улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Б.Лхагвадорж, улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн начин Б.Гончигсүрэн нар барилдсан бөгөөд дасгалжуулагчаар нь МУХБ, жүдоч Х.Цагаанбаатар ажилласан юм. Тус баг 25 сая төгрөг гардан авлаа.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар мундаг юм бэ. Баяр хүргэе. Зурагтаар явуулаагүй юм уу