Гадаад мэдээ

“Honda”, “Nissan” компани 2026 он гэхэд нэгдэхээр ажиллаж байна

Даваа гарагт /2024.12.23/ “Honda”, “Nissan” мэдэгдэл хийхдээ 2026 он гэхэд компаниудаа нийлүүлэхээр хэлэлцэж байгаа хэмээжээ. Энэ нь БНХАУ-ын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид энгийн машин үйлдвэрлэгч компаниудад үзүүлж буй аюул нэмэгдсэн үед хийсэн томоохон алхам байв. Тус хоёр компани нийлэх нь Японы автомашины салбар дахь түүхэн эргэлт юм.

“Honda” компанийн ерөнхий захирал Тошихиро Мибэ “БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид болон шинэ тоглогчдын өсөлт нь автомашины үйлдвэрлэлийг ихээхэн өөрчилсөн. Бид 2030 он гэхэд тэдэнтэй өрсөлдөх чадамжийг бүрдүүлэх ёстой. Үгүй бол бид ялагдах болно” гэжээ. Хэрвээ тус хоёр компани нэгдвэл “Toyota”, “Volkswagen” хоёрын араас жагсах дэлхийн гурав дахь хамгийн том автомашины компани үүснэ. Мөн “Tesla” болон БНХАУ-ын цахилгаан машины компаниудаас үзүүлж буй ширүүн өрсөлдөөнд оролцох чадамжийг нь нэмэгдүүлнэ.

Өмнө нь томоохон автомашины компаниуд нэгдсэн явдал 2021 онд гарч байсан. Тэр жил “Fiat Chrysler Automobiles” болон “PSA” компаниуд 52 тэрбум ам.долларын тохиролцоо хийн, нэгдэн “Stellantis”-ыг үүсгэсэн билээ. “Honda”, “Nissan” дээр “Mitsubishi” мөн нэгдэхийг авч үзэж байгаа, нэгдүгээр сар гэхэд шийдвэрээ танилцуулна хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button