Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Тагнуулын төв газар ковид лабораториос алдагдсан нь хамгийн магадлалтай гэжээ

АНУ-ын Тагнуулын төв газар бямба гарагт /2025.01.25/ ковидийн вирусийн гарал үүсэлтэй холбоотой шинэ дүгнэлт танилцуулсан байна. Тус дүгнэлтээр бол ковид амьтнаас хүнд үсэрхийлснээс илүү БНХАУ-ын лабораториос алдагдсан байх магадлал нь өндөр аж. Гэхдээ энэхүү дүгнэлт нь итгэл багатай гэдгийг тус агентлаг онцолжээ. Итгэл багатай гэдэг нь дүгнэлтийг хийхэд ашигласан тагнуулын мэдээлэл дутагдалтай, үнэмшилгүй эсвэл зөрчилтэй гэсэн үг юм.

Тагнуулын төв газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ боломжтой мэдээллүүд дээрээс үндэслэвэл лабораторийн судалгаатай холбоотой гэх гарал үүслийн онол нь амьтнаас гарал үүсэлтэй гэх онолоос илүү магадлалтай. Шинээр ажлаа хүлээн авсан Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф энэхүү дүгнэлтийг танилцуулах шийдвэрийг гаргасан байна. Рэтклифф Трампын анхны бүрэн эрхт хугацааны үеэр үеэр үндэсний тагнуулын газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Breitbart News”-д нийтлэгдсэн ярилцлагад ковидийн гарал үүслийн тал дээр Тагнуулын төв газар төвийг сахисан байр сууриа орхихыг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 27, 2025 09:39

Хятад Улс хүн амаа цөөлөхийн тул зориуд зохион бүтэ эж, түгээн дэлгэрүүлсэн вирус гэдэгт би Трампын нэгэн адил маш итгэлтэй байдаг даа !

Бат
Бат
1 сар 27, 2025 11:57

Хятад хүн амаа цөөлөх биш иймэрхүү өвчнийг гаргаад урьдчилан сэргийлэх вакцина мөн гаргаж хүн амдаа тариад уг өвчнөө тараав�##� бактерлогийн зэвсэгийн хүрээнд ашиглах д�##�д санаа шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button