Гадаад мэдээДЭЛХИЙСПОРТ

Лука Дончич, Энтони Дэйвисийн солилцоо NBA-ийг донсолгов

Амралтын өдрүүдээр лигийг донсолгосон солилцоо Los Angeles Lakers, Dallas Mavericks, Utah Jazz байгууд хийлээ. Хүмүүсийг хамгийн их гайхшируулаад буй солилцоо бол Lakers 25 настай Лука Дончичийг авч, Mavericks 31 настай Энтони Дэйвисийг багтаа элсүүлсэн явдал байв.

Энэ солилцооны талаар “ESPN” сувгийн Шамс Чараниа анх мэдээлжээ. Сагсан бөмбөгбөг сонирхогчид Дончичийг олон жилийн турш Mavericks-ийн нүүр царай байх болно гэж таамаглаж байсан юм. Зарим хүн уг солилцоог NBA-ийн түүхэн дэх хамгийн гайхширмаар солилцоо гэж үзэж буй.

Хоёр супер од тоглогчдыг солилцсон нь дан ганц сагсан бөмбөг сонирхогчид бус NBA-ийн тамирчдыг ч мөн гайхшируулжээ.

New York Nicks багийн хамгаалагч Жайлен Брунсон “Дөрвөн сарын нэгэн биз дээ?” гэж Х платформ дээр бичсэн байна.

Indiana Pacers-ийн Тайрис Халибуртон “Шамсын аккаунт хакдуулсан юм уу” гэсэн юм. Мөн Miami Heat-ийн Бам Адебаёо, Chicago Bulls-ийн Алекс Карусо Шамс аккаунтаа хакдуулсан бололтой гэх утгатай нийтлэл оруулжээ.

Phoenix Suns-ийн Кевин Дурант болон Девин Бүүкер “ESPN” суваг дээр энэ талаар ярьсан байна. Бүүкер “Үнэхээр галзуу юм аа. Юу ч хэлэхээ мэдэхгүй байна. Хүн болгон л Лукаг хүрч болшгүй залуу, хэзээ ч түүнийг солилцохгүй гэдэг байсан” гэсэн юм. Харин Дурант “Галзуу, үнэхээр галзуу. Лука Дончичийг солилцоно гэж хэзээ ч бодож байсангүй” хэмээсэн байна.

Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button