ДЭМБ: Дэлхий даяар тамхи татдаггүй хүмүүс уушгины хорт хавдраар оношлогдох нь нэмэгдсэн

ДЭМБ-ын хорт хавдрын агентлаг мэдэгдэл хийхдээ тамхи хэзээ ч татаж байгаагүй хүмүүс уушгины хорт хавдраар оношлогдох нь нэмэгдэж байна гэжээ. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг нь агаарын бохирдол гэж тус агентлаг мэдээлсэн байна.
Олон улсын хорт хавдар судлалын агентлаг (IARC) судалгаа явуулснаар бол тамхи огт татаж байгаагүй хүмүүс уушгины хорт хавдраар нас барах нь дэлхийн хорт хавдраар нас баралтын тав дахь хамгийн түгээмэл шалтгаан болжээ. Мөн тамхи татаж байгаагүй хүмүүст үүсэж буй уушгины хорт хавдрын ихэнх нь (70 орчим хувь) аденокарцинома төрлийн хавдар байгаа юм. Уушгины хорт хавдар нь аденокарцинома, хавтгай эсийн карцинома, жижиг эсийн карцинома, аварга эсийн карцинома гэсэн дөрвөн дэд төрөлтэй. “IARC”-ийн мэдээлснээр уушгины аденокарцинома нь дэлхий даяар эрэгтэй, эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл нь болжээ.
“Lancet Respiratory Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаа 2022 онд бүртгэгдсэн 200 мянган аденокарциномагийн тохиолдол агаарын бохирдолтой холбоотой гэх үр дүнд хүрсэн байна. Агаарын бохирдолтой холбоо бүхий аденокарциномагийн хамгийн том эрүүл мэндийн дарамт Зүүн Ази, БНХАУ-д илэрчээ.
Судалгааг ахалж бичсэн “IARC”-ийн хорт хавдрын тандалтын салбарын тэргүүн, доктор Фредди Брэй “The Guardian” агентлагт хэлэхдээ энэхүү үр дүн нь хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс өөрчлөгдөж байгааг яаралтай хянах шаардлага тулгарсныг харуулж байна гэсэн юм. Тамхи татдаггүй хүн амын дунд агаарын бохирдол зэрэг шалтгаант хүчин зүйлсийг тодорхойлох нэмэлт судалгааг хийх шаардлагатай гэж тэр хэлсэн байна.
Брэй “Их Британи, АНУ-д ажиглагдсаны дагуу тамхины хэрэглээ буурах тусам тамхи татдаггүй хүмүүс дунд уушгины хорт хавдраар оношлогдох тохиолдлын хувь нэмэгддэг. Орчны агаарын бохирдолтой холбоотой аденокарциномагийн дэлхийд эзлэх хувь нэмэгдэх эсэх нь тамхины хэрэглээ болон агаарын бохирдлыг олон улсад бууруулах ирээдүйн стратегийн харьцангуй амжилтаас хамаарна” гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
заав�##� тамхитай холбодог нь яаж бга зүгээр агаарын бохирдол уушигны хорт хавдар үүсгэж бна гэж болохгүй юу