Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: Украин ОХУ-ынх болж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.02.10/ “Fox News” суваг дээр цацагдсан ярилцлагад Украин ОХУ-ынх болж магадгүй хэмээжээ. Мөн тэрбээр Украинаас 500 тэрбум ам.долларын үнэ бүхий газрын ховор элементийг авах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Тэр “Украин тохиролцоонд хүрч магадгүй. Хүрэхгүй ч байж магадгүй. Тэд хэзээ нэгэн цагт ОХУ-ынх болж магадгүй бас болохгүй ч байж магадгүй. Бид энэ бүх мөнгийг Украинд өгсөн би үүнийг буцааж авахыг хүсэж байна” хэмээжээ. Мөн Трамп Украинаас Вашингтон газрын ховор металл болон ашигт малтмалыг авах тохиролцоонд үндсэндээ хүрсэн гэсэн байна. Тэр “Би тэдэнд 500 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний газрын ховор металл авахыг хүсэж байна гэж хэлсэн. Тэгээд тэд үндсэндээ зөвшөөрсөн” хэмээжээ.

Кремль Трампын хэлсэн зүйл дээр мягмар гарагт /2025.02.11/ мэдэгдэл хийхдээ Украин дахь нөхцөл байдал Ерөнхийлөгч Трампын хэлсэнтэй ихээхэн нийцэж байгаа гэсэн юм. Тухайлбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Украины газар нутгийн томоохон хэсэг нь ОХУ-ынх болохыг хүсэж байгаа мөн болсон гэдэг нь баримт” хэмээсэн байна.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо дэлхийд том газар нутагтай нь биш, жижиг газар нутагтай ч хөгжлөөрөө тасарчихсан, ард иргэд нь баян чинээлэг амьдарч байгаа өчнөөн улс орнууд байна ш дээ! Орос орон хөгжилтэй орнуудын түүхий эдийн бааз, склад л юм даа?

Зочин
Зочин

Путин ялжээ

Зочин
Зочин

Трампийн хугацаа нь 4 жил юмдаа, энэ завсар санасан бүхнээ хэрэгжүүлж амжихгүй ш дээ ! Гэхдээ Оросыг горьдоож байгаад голы нь гогодоод хаяна доо !

Зөнч
Зөнч

Гордон оросыг асар том бэнзинколонк гэсэн нь үнэн ажгуу,холыг харна гэж энэ дээ.

Зочин
Зочин

Америк фашизм гэж энэ бх

Зочин
Зочин

Гөлөг Трамп

Зочин
Зочин

ЗөнөгТрамп

Холбоотой мэдээ

Back to top button