Хамас барьцааны хүмүүсийг суллахгүй бол гал зогсоох тохиролцоог цуцлахаа Израил мэдэгдлээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мягмар гарагт /2025.02.11/ мэдэгдэл хийхдээ Хамас бүлэг бямба гарагийн /2025.02.15/ үд дунд гэхэд барьцааны хүмүүсийг суллахгүй бол гал зогсоох тохиролцоог цуцалж, Хамасыг ялагдах хүртэл нь байлдаанаа үргэлжлүүлнэ хэмээжээ. Нетаньяху тулгасан мэдэгдэл гаргасны дараа Хамас бүлэг гал зогсоох тохиролцооны амлалтаа дахин сэргээж, Израилыг тохиролцоонд аюул учруулж байна гэж буруутгасан юм.
16 сар гаруй үргэлжилсэн Газын зурвасын дайн нэгдүгээр сард гал зогсоосон. Гал зогсоосноос хойш Израил, Хамас хоёр барьцааны хүмүүсийг хоригдлуудаар солилцсон юм. Гэвч Хамас бүлэг даваа гарагт /2025.02.10/ мэдэгдэл хийхдээ Израилыг гал зогсоох тохиролцоог зөрчсөн хэмээн буруутган, барьцааны хүмүүсийг үргэлжлүүлэн суллахгүй хэмээсэн. Одоогийн байдлаар гал зогсоох тохиролцооны эхний шатын хэрэгжилтийн хүрээнд 33 барьцааны хүний 16-г суллаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.