Их Британийн ерөнхий сайд Украин руу энхийг сахиулах цэрэг илгээхэд бэлэн гэжээ

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер дайн дууссаны дараа Украин руу энхийг сахиулах Британи цэргүүд илгээхэд бэлэн хэмээсэн байна. Тэрбээр Британийн цэргийн алба хаагчдыг илгээх шийдвэр тийм амар биш ч Украинд тогтвортой энх тайвныг тогтоох нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний цаашдын түрэмгийллээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэжээ.
Стармер “Daily Telegraph” сонинд нийтлэл бичихдээ Украины дайн дуусах нь “Путин дахин дайралт эхлүүлэхийн өмнөх үр зуурын завсарлага болж болохгүй” хэмээсэн юм. Тэрбээр удахгүй Вашингтонд очих төлөвлөгөөтэй байгаа. Стармер ням гарагт /2025.02.16/ Их Британи Европ, АНУ-ын хооронд гүүр болж Украины дайныг дуусгахад онцгой үүрэг гүйцэтгэж болно хэмээсэн юм. Тэр “Бүхэл тивийн аюулгүй байдалд хамаатай нэг үед л тохиох мөч бидний өмнө ирээд байна. Энэ нь зөвхөн Украины ирээдүйн тухай асуудал биш юм. Бүхэл Европын оршин тогтнолд хамаарах чухал асуудал” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв, Тэрийгээ л мэдрэх чух�##�.
Орос ямар улс гэдгээ харуулж байна даа
Эд нар гурвын гурван жил Оросыг элбээд хамжаад бараагүй, бүр зүрхэнд нь орчихжээ, айна гэдэг нь хэмжээ тоймоо �##�джээ, бүгд л Орос, Оросын аюул зан�##� гэлцээд ямар аймхай Хойгууд вэ.