Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ эзэлж авсан газар нутаг дээрээ буулт хийхгүй гэжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт /2025.02.17/ мэдэгдэл хийхдээ эзэлж авсан газар нутаг дээрээ буулт хийхгүй гэжээ. Өнөөдөр /2025.02.18/ АНУ-ын Төрийн нарийн бичгээр ахлуулсан албан тушаалтнууд Лавров тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгч нартай Саудын Арабд уулзаж, Украины дайны талаар хэлэлцэх юм.

Лавров “Одоогийн Украин гэгддэг газарт ЗХУ байгуулагдах үед зөвлөлтийн удирдлага нутаг дэвсгэрийн буулт хийж байсан” гэж хэлээд Украин газрын ховор металлаа АНУ-д хүртээх саналыг шүүмжилжээ. Кремль хоёр талын уулзалтын талаар мэдээлэл хийхдээ хэлэлцээ нь ОХУ-АНУ-ын харилцааг сэргээхэд чиглэнэ гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден, Европын холбооны удирдагч нар болон Киев ОХУ-ын эхлүүлсэн дайныг газар нутаг эрхшээлдээ авч, Оросын сүр хүчийг сэргээх зорилготой гэж үздэг. Киев болон Европын холбооны зарим удирдагчид  Путин дайнд ялбал НАТО-руу халдах гэж оролдоно гэж үзэж буй. ОХУ эдгээр анхааруулгыг үгүйсгэдэг.        Путин цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлээд буй энэ дайн нь Украин дахь Орос хэлээр ярьдаг ард түмнийг хамгаалж, Украин НАТО-д элсэх эрсдэлээс сэргийлэх зорилготой гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 18, 2025 11:28

НҮБ-н гишүүн, бүрэн эрхт тусгаар улсын газар нутагт х�##�дан довтолж, хүн ардыг нь бөмбөгдөж буудаж, газар нутгийг нь эзэлж авна гэдэг бол фашизм. Өөрөөр энийг яагаад ч нэрлэх аргагүй.

Зочин
Зочин
2 сар 18, 2025 11:55
Reply to  Зочин

Тийм...орос фашизм

Зочин
Зочин
2 сар 18, 2025 12:43

Шүдгүй арслан Трамп

ИргэнЗочин
ИргэнЗочин
2 сар 18, 2025 15:32

Энэ их гай гамшгийн эх үүсвэрийг 2014 онд засгийн эрхийг хууль бусаар булаан авч, Украйны уугуул орос үндэстнийг ялгаварлан гадуурхаж, аймаглан устгах бодлого явуулсан неонацистууд тавьсныг хэн хүнгүй мэднэ шүү дээ. Ерөнхийлөгч Путин цэргийн тусгай ажиллагааг харин ч оройтож эхлүүлсэн гэж боддог.

Холбоотой мэдээ

Back to top button