АНУ, ОХУ дипломат харилцаагаа хэвийн горимд оруулахаар тохиролцлоо

АНУ болон ОХУ-ын албан тушаалтнууд мягмар гарагт /2025.02.18/ Украины дайны асуудлаар Саудын Арабд уулзсан. Тэгвэл уулзалтын дараа АНУ-ыг төлөөлөгчдийг ахлаж явсан Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэл хийхдээ хоёр улс бие биеийнхээ дипломат газрын хэвийн үйл ажиллагааг сэргээхээр тохиролцсон гэжээ.
Украины дайн эхэлсний дараа АНУ-ын захиргаа ОХУ-ын дипломат төлөөлөгчдийн газруудад хязгаарлалт тавьсан билээ. Хоёр тал дипломат албаны ажилчдыг бага багаар хөөн гаргасаар төлөөлөгчдийн газрууд нь ажиллах хүчний хомсдолд ороод байгаа юм. Тэгвэл ийнхүү дайн эхэлснээс хойш хоёр тал уулзсаныхаа дараа ийнхүү хязгаарлалтаа авахаар тохиролцов.
Рубио мэдэгдэл хийхдээ дипломат ажилчдыг хөөн гаргасан нь Москвад үйл ажиллагаа явуулах чадамжийг нь их хэмжээгээр бууруулсан гэж хэлжээ. Тэр “Бид харилцаа холбоогоо үргэлжлүүлэхийн тулд хэвийн үйл ажиллагаатай, идэвхтэй дипломат төлөөлөгчдийн газруудтай байх хэрэгтэй” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гөлөг Трамп
Трампийн хувьд Орос-Украйны дайныг зогсоосон л нэр хүлээж байв�##� тэр шударга, шударга бус нь ер хам аагүй л дээ, мань эр үүгээр Нобелийн шагна л горьдож бгаа юм ш дээ. Нэг хүний өчүүхэн бодлоос бүхэл бүтэн улс орны хувь заяа,дайн энхийн асууда л хамаарах хэр эг болж бнаа !
Гэтэл тэр Нобелийн шагн�##�ыг нь Европчууд мэдэж шийдэж өгдөг юм, тэнэг Трамп үүнийг тооцож мэдэх гүй л бна доо !
ЕХ, НАТО хуучин зэвсгээ борлуулж дууссан юм бишүү мөн Украйнаас өрөндөө ховор элемент авч зэвсгээ шинэчилнэ сайжруулна Украйн тоглоомын бай болоод дуусах шив.