Нийгэм мэдээ

Газрын ховор элементийн амбиц: Мартагдсан "Монголросцветмет"-ийг өөрчлөн хөгжүүлнэ

Газрын ховор элементийн хайгуул, судалгааг эрчимжүүлнэ гэдгээ Засгийн газар өчигдөр шийдвэрлэсэн нэг асуудлаар илэрхийллээ. Энэ бол "Монголросцветмет" ТӨҮГ-ын нэр болон дүрмийг өөрчилсөн явдал.

"Монголросцветмет" бол жонш, алт, төмрийн хүдэр зэрэг цөөн хэдэн метал дээр ажиллаж ирсэн. Харин одоо нэрийг нь "Эрдэнэс критикал минералс" болгож өөрчлөв. Critical Minerals бол газрын ховор элементийн нэршил. Энэ утгаар хуучнаар "Монголросцветмет" ТӨҮГ-ыг бүхэлд нь өөрчилж, ГХЭ рүү чиглүүлэх нь.

Харин суурь байгууллагынх нь түүх ямар вэ?

“Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл нэртэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, нөөцийг өсгөх зорилготой байгуулагдсан.

Харин 2007 оноос хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2019 оноос Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдсөн.

1973 оноос 2016 он хүртэл Үйлдвэрийн газрын Дүрмийн сангийн 51% Монгол Улсын, 49% нь ОХУ-ын өмчлөлд байсан. 2016 оноос Монгол Улсын 100% төрийн өмчийн эзэмшилд шилжсэн.

Одоогийн байдлаар,

            - Хайлуур жоншны хүдэр олборлолт, баяжуулалт

            - Төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалт

            - Алт олборлолт, баяжуулалт

            - Хайрга, дайрга, элс үйлдвэрлэл

            - Геологи хайгуулын ажлын чиглэлээр тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 320-400 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал боловсруулж, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэн, 2.0 сая тонн алт агуулсан элс угааж нийт 1550 гаруй хүнийг ажлын байраар тогтмол ханган ажилладаг хэмээн сайтдаа дурджээ.

Харин "Монголросцветмет"-ийн үйлдвэрийн газар нь Улаанбаатар хот дахь захиргаанаас гадна Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Шижир алт” алтны үйлдвэр гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

Тэгэхээр энд ихээхэн өөрчлөлт хийнэ. Бүтэц өөрчилнө, магадгүй даргыг нь солино. Шинэ компани байгуулахаас илүү энд суурилсан нь оновчтой байхыг үгүйсгэхгүй. Үр ашиггүй ТӨК-иудыг цөөлнө, нээлттэй болгоно гэдэг бодлогоо Засгийн газар илэрхийлээд байгаа. "Монголросцветмет"-ийн хувьд социализмын үеэс дархлагдан үлдсэн болохоос шинэ, шинэлэг хөрөнгө оруулалтын чиглэлд ахиагүй байгууллага юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 20, 2025 12:54

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

Наран
Наран
2 сар 20, 2025 19:52

Соцынхон �##�ь �##�ь арилсан .Хятадууд ухаад дуусаж байгаа юм биш үү .

Oros ah naraa demjinee
Oros ah naraa demjinee
2 сар 21, 2025 00:14

Oros ah nartaa taliig ni ezemshuuleechee.yasan muuhai yum be duu nar ni ahdaa hairtai bh estoi biz dee

Ганаа
Ганаа
2 сар 21, 2025 06:57

Пошёл Туваан в жопу.

Холбоотой мэдээ

Back to top button