“Apple” хямд үнэтэй iPhone 16e загвараа танилцууллаа

“Apple” компани дотоод болон БНХАУ, Энэтхэгийн зах зээлд хэрэглэгчдийг буцааж татах зорилготой хиймэл оюун ухаантай iPhone 16e загвараа лхагва гарагт /2025.02.19/ танилцуулжээ. Тэрхүү загвар нь хэрэглэгчид өргөн хэрэглэдэг Android үйлдлийн системтэй утаснуудтай өрсөлдөнө.
Өнгөрсөн улиралд “Apple”-ийн гар утасны борлуулалт буурсан, тус компанийн хямд төсөвтэй утасны борлуулалт сүүлийн арван жилийн хугацаанд мөн багассан байна. 16e загвар нь 599 ам.долларын үнэтэй байх юм. “Apple” компанийн өмнө нь гаргасан хямд төсөвтэй SE загвараас 170 ам.доллароор үнэтэй гэсэн үг.
Өмнөх хямд загвараас үнэтэй байгааг нь дагалдан 16e загвар нь “Apple”-ийн бусад онцлох загваруудтай илүү ойр үйлдлүүдтэй аж. 16e нь “Apple Intelligence” хиймэл оюун ухааныг ажиллуулах хэмжээний хүчин чадалтай чиптэй юм. Өнгөрсөн сард “Apple” мэдэгдэл хийхдээ борлуулалтын өсөлт нэмэгдэнэ гэж таамаглажээ. Тус компани хиймэл оюун ухаанаа илүү олон бүс нутаг, хэл дээр нэвтрүүлснээр утасны борлуулалт нь нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэл хил хоёроо ялгаж сурчихаад мэдээ бич