Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил: Хамасын хүлээлгэн өгсөн цогцос барьцааны хүнийх биш байсан

Өнөөдөр /2025.02.21/ Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ Хамас бүлгийн хүлээлгэн өгсөн дөрвөн цогцсын нэг нь барьцааны хүнийх биш байсан гэжээ. Хамасын хүлээлгэн цогцсуудын хоёр нь нярай Кфир Бибас болон түүний дөрвөн настай ах Ариэл Бибас гэдгийг Израил тогтоосон байна. Харин гурав дахь цогцсыг тэдний ээж Шири Бибас гэж Хамас мэдэгдсэн ч Израилын зэвсэгт хүчин шинжилгээ явуулсны дараа барьцаанд байсан хүнийх биш гэж үзжээ.

Израилын арми мэдэгдэл гаргахдаа “Энэ бол Хамас террорист бүлгийн гаргасан хамгийн ноцтой зөрчил. Тус бүлэг тохиролцооны дагуу амь үрэгдсэн дөрвөн барьцааны хүний цогцсыг хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэсэн юм. Үүнээс өмнө Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Хамасаас өшөө авахаа амласан байна. Тэр Хамас бүлгийг устгахаа амлаж “Бидний ойр дотнын хүмүүсийн цус хөрснөөс бидэн рүү хашхирч, жигшүүрч алуурчдаас өшөө авахыг үүрэг болгож байна. Бид үүнийг биелүүлэх болно” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button