Мексикийн ерөнхийлөгч АНУ-ыг улсынх нь тусгаар тогтнолд халдахыг зөвшөөрөхгүй гэжээ

Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум пүрэв гарагт /2025.02.20/ мэдэгдэл хийхдээ АНУ хар тамхи худалдаалдаг картелуудыг гадаадын террорист бүлэг гэж тодорхойлсны дараа улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэжээ. АНУ картелуудыг террорист бүлэг гэж тодорхойлсноороо Мексикийн газар нутагт зэвсэгт хүчний үйл ажиллагаа явуулна гэж хүмүүс санаа зовж байгаа юм. АНУ зэвсэгт хүчнээрээ хөндлөнгөөс оролцохыг Мексик эсэргүүцэж буй.
Шейнбаум “Энэ нь АНУ бидний бүрэн эрхт байдалд халдах боломж байж болохгүй Мексиктэй хамтарсан, уялдсан ажиллагаа л явуулна. Хэзээ ч захирч, хөндлөнгөөс оролцоно гэж байхгүй. Цэргээр халдана гэж бүүр байхгүй” гэж хэлжээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр Мексикийн засгийн газрын зөвшөөрөл, хамтын ажиллагаагүйгээр гаднын мөрдөн байцаалт, оролцоог хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
Мексикийн Ерөнхийлөгч асан Андрес Мануэль Лопез гаднын ажилчид Мексикт хэрхэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан хуулийг баталсан. Шейнбаум тус хуулийг Үндсэн хуульд нэмэлтээр оруулахыг санал болгож байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.