АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Швейцарт нууцаар хэд хэдэн удаа уулзжээ

Сүүлийн саруудад АНУ болон ОХУ-ын албан тушаалтнууд Украины дайны асуудлыг хэлэлцэхээр Швейцарт нууцаар уулзсан гэж энэ талаар мэдээлэлтэй эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. Хоёр улсын төлөөлөгчид хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт нууцаар уулзсан байна.
Эх сурвалжуудын хэлснээр Доналд Трамп өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ялалт байгуулсны дараах шилжилтийн хугацаанд албан тушаалтнууд хэд хэдэн удаа холбогджээ. Уулзалтад оролцсон хүмүүс дипломат болон аюулгүй байдлын асуудлаар туршлагатай ч төрийн алба хаагч биш, засгийн газрууд нь илгээсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Эдгээр уулзалтын талаар Трампын цөөн тооны зөвлөх мэдэж байгаа гэж эх сурвалжуудын нэг нь хэлжээ. Уулзалтаар хэлэлцсэн асуудал, Украины төлөөлөгч оролцсон эсэх, хэзээ хэлэлцэж эхэлсэн гэх мэт асуултууд одоогоор хариултгүй байна. Трамп ажлаа хүлээж аваад нэг сарын дотор АНУ-ын Украины асуудлаарх бодлогыг эрс өөрчилж, Путинтэй шууд холбогдон дайныг хурдан дуусгахаар шахалт үзүүлж эхлээд байгаа билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөхдөг Трамп