АНУ Украины дайн эхэлсэн ойн өдрөөр ОХУ-ыг буруушаахаас цааргалж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж, ОХУ-ыг цэргээ татахыг дахин шаардах тогтоолын хамтран зохиогч болохоос АНУ татгалзаж байна гэж гурван дипломат эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. Энэ нь Украины хамгийн хүчирхэг барууны холбоотны бодлогод томоохон өөрчлөлт орж байгааг дахин харууллаа.
Мөн Их долоо ирэх долоо хоногт гаргахаар төлөвлөж буй мэдэгдэлд ОХУ-ын түрэмгийллийг буруушаасан хэсгийг АНУ эсэргүүцсэн гэж өөр хоёр эх сурвалж хэлсэн байна. АНУ 2022 оны 2-р сараас хойш НҮБ, Их долоогийн хамтаар тогтмол ОХУ-ыг зэмлэж ирсэн. Ийнхүү шүүмжлэхийг эсэргүүцсэн нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хооронд зөрчил гүнзгийрч байгаатай холбоотой байж магадгүй.
Украины холбоотнууд дайн эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдрөөр ОХУ-ын дайралтыг буруушааж буй байр сууриа илэрхийлсэн ирсэн. Гэвч энэ жил АНУ ОХУ-ыг буруушаах эсэх нь тодорхойгүй байна.
НҮБ-д гишүүн орнууд аливаа тогтоолын хамтран зохиогч болох эсэхээ шийдэх боломжтой байдаг. 193 гишүүнтэй Ерөнхий Ассамблей ирэх даваа гарагт /2025.02.24/ Украин дайны талаар тогтоол дээрээ санал хураах төлөвтэй байна. Ассамблейн тогтоол нь хууль эрх зүйн хувьд заавал биелүүлэх шаардлагагүй ч улс төрийн ач холбогдол дагуулдаг. Дэлхийн олон нийтийн байр суурийг илэрхийлдэг юм. "Өмнөх жилүүдэд АНУ Украины энх тайвны төлөө ийм тогтоолуудыг тогтмол хамтран зохиож байсан" гэж эх сурвалжийн нэг нь хэлжээ.
Эх сурвалжийн хэлэхдээ уг тогтоолыг 50 гаруй улс хамтран зохиож байгаа боловч ямар орнууд болохыг илчлэхээс татгалзсан байна. Өөр нэг эх сурвалж одоогоор АНУ энэ тогтоолд нэгдэхгүй гэдгээ илэрхийлсэн тул тэд бусад орнуудаас дэмжлэг авахаар ажиллаж байгаа аж. Ялангуяа дэлхийн өмнөд буюу хөгжиж буй орнуудтай ажиллаж байна гэсэн юм.
Их долоогийн орнууд даваа гарагт утсаар хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа. Уулзалтын үеэр гаргах мэдэгдэлд АНУ "ОХУ-ын түрэмгийлэл" гэсэн хэллэгийг ашиглахыг эсэргүүцэж буй. Өнгөрсөн долоо хоногт Их долоон орны гадаад хэргийн сайд нарын гаргасан мэдэгдэлд "Оросын түрэмгийлэл" гэсэн хэллэгийг ашиглаагүй Харин "ОХУ-ын Украины эсрэг явуулж буй сүйрлийн дайн" гэжээ.
ОХУ-ыг буруушаах эсвэл үгүй эсэх маргаан нь Украинд томоохон улс төрийн хямрал нүүрлүүллээ. Учир нь тус улс АНУ-ын өмнөх засаг захиргаанаас баталсан олон тэрбум долларын цэргийн тусламжаас гадна дипломат дэмжлэг авч байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Долоодог Трамп
Украиныг дэмжигчид ялагдсан.Оросыг Украйн АНУ тай нийлж өдөөн хатгасан шүү дээ.эрүүл ухаантай хүн л ойлгоно.Зёлёнскийд Путин Трампын хэмжээний сийрэг ухаан �##�га.Харин Зелёнскийгээс болж Украйн иргэд хохирч бна.гэж бодож бна
Зөнөг Трамп гээч
Нохой ч тоож сонсохгүй болжээ Америкыг