Гадаад мэдээДЭЛХИЙ

Хүн амын бууралтын улмаас БНСУ-д 49 сургууль хаагдах болжээ

БНСУ-д сургуулийн насны хүн ам буурсны улмаас энэ жил 49 сургууль хаагдах төлөвтэй байна. Тус улсын Ардчилсан намын гишүүн Жин Сун Ми Боловсролын яамнаасаа авсан мэдээллийг иш татаж мэдэгдэл хийхдээ үүнийг дурджээ. Хаагдах 49 сургуулийн 43 нь нийслэлээс алслагдсан мужуудад байрлаж байгаа аж.

Энэ жил хаагдах төлөвтэй сургуулийн тоо нь сүүлийн таван жилд үзэгдээгүй өндөр байгаа юм. Тодруулбал хаагдсан сургуулийн тоо 2020 онд 33, 2021 онд 21, 2022 онд 25, 2023 онд 23, 2024 онд 33 байжээ. Бүс нутгаар авч үзвэл хаагдах сургуулиудын нэг нь ч Сөүл хотод байгаагүй юм. Харин өмнөд Чолла мужид хамгийн их буюу 10 сургууль хаагдаж буй. Сургуулийн түвшнээр авч үзвэл хаагдах сургуулиудын 38 нь бага сургууль байгаа юм. Харин найм нь дунд, гурав нь ахлах сургууль. Бага сургууль хамгийн их хаагдаж байгаа нь БНСУ-ын төрөлтийн түвшин маш бага байгаатай холбоотой. Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын хэмжээнд 112 бага сургуульд нэг ч хүүхэд шинээр элсээгүй байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 24, 2025 16:11

Бүүр ийм олноороо юу Солонгосчууд ганц бие амьдрахыг хүсдэг болсон нь үнэн бололтой

ЕБС
ЕБС
2 сар 24, 2025 19:07

Хайран сургууль, манайд 49 сургууль авчирч болдог бол 3,4 ээлжээр орохгүй, ширээнд 2 хоёроороо суухгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button