Украины дайнд ОХУ-ыг буруутгаагүй АНУ-ын тогтоолыг Ерөнхий ассамблей дэмжсэнгүй

НҮБ-ын Ерөнхий ассамблей даваа гарагт /2025.02.24/ хуралдахдаа Украины дайныг зогсоохыг уриалсан ч ОХУ-ын түрэмгийллийг дурдаагүй АНУ-ын санаачилсан тогтоолыг дэмжсэнгүй. Даваа гараг нь ОХУ Украин руу цэргээ оруулж дайн эхлүүлсний гурван жилийн ой байсан юм.
Харин Ерөнхий ассамблейн гишүүд Европын дэмжлэгтэй Украины тогтоолыг баталжээ. Тэрхүү тогтоол нь ОХУ-ыг Украинаас цэргээ яаралтай татахыг шаардсан байна. Вашингтон Киевт дэвшүүлсэн тогтоолоо эргүүлэн татахыг шаардан шахалт үзүүлсэн ч Украин тогтоолоо татаагүй юм. Киевийн дэвшүүлсэн тогтоолд Москва НҮБ-ын дүрмийг зөрчин дайн эхлүүлсэн гэдгийг тодорхой дурдсан байжээ.
Тэрхүү тогтоолыг Ерөнхий ассамблейн 93 гишүүн дэмжиж, 8 эсэргүүцэн, 73 түдгэлзсэн юм. НҮБ-ын тогтоол нь заавал биелүүлэх ёстой зүйл биш ч гэсэн улс төрийн хувьд ач холбогдолтой. Тус тогтоолыг ОХУ, Израил, АНУ, БНАСАУ гэх мэт орнууд эсэргүүцсэн юм.
АНУ-ын дэмжлэг тодорхойгүй болсон үед энэ нь Украины хувьд томоохон ялалт байв. Гэхдээ Ерөнхий ассамблей Украиныг дуу нэгтэй дэмждэг байсан юм. Өмнө нь тус байгууллагын 140 гишүүн ОХУ-ыг буруушааж, Украинаас цэргээ татахыг уриалж байсан билээ.
Хэдийгээр АНУ-ын тогтоолыг Ерөнхий ассамблей дэмжээгүй ч Аюулгүйн зөвлөл дэмжсэн байна. Тус зөвлөл сүүлийн гурван сарын турш Украины дайны тал дээр ямар алхам хийж чадалгүй ирсэн. Учир нь гэвэл Аюулгүйн зөвлөлийн гишүүн ОХУ хориг тавих эрхтэй. ОХУ-аас НҮБ-д суудаг Элчин сайд Василий Небензиа Украины мөргөлдөөний талаарх АНУ-ын байр суурь өөрчлөгдсөнийг сайшаажээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөг Трамп
Трамп бол хүзүүгүй хүнтэй яг адилхан
Угаасаа ОХУ буруугүй
Тусгаар улс руу дайран довтолж, бөмбөгдөж пуужин харваж, хүн ардыг нь �##�ж хядаж, газар нутгийг нь эзэлсэн Ороz буруугүй гэж яаж хэлж чадаж байна? Чи бол фашист булаан эзлэгчдийн гар хөл тролл байна