СПОРТ

Допинг хэрэглэсэн Б.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр Сар шинийн барилдаанд зодоглох "нүх"-ээ ухжээ

"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүд тодорлоо. Энэ дунд допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдсан ч барилдах эрхээ "үүсгүүлж" авсан Б.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр нар багтжээ.

Угтаа тэдний хувьд допингийн шинжилгээний хариутай маргаагүй. Харин шинжилгээ авах үед процессын алдаа гарсан гэдэг үндэслэлээр дотоодын Спортын арбитрт хандсан байдаг. Арбитрын шүүх тэдний барилдах эрхийг сэргээх нь зүйтэй гэж шийдээгүй.

Допингийн эсрэг үндэсний төв ч "Б.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр нарын барилдах эрхийг сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэгэнт шинжилгээний хариу баталгаатай тул одоо ч үр дүнгийн удирдлага хэрэгжүүлж болно" гэдгийг хэлж байгаа юм билээ.

Тэд хоёулаа Увс аймгийн харьяат бөхчүүд. Ц.Мөнхбаяр нь Улсын харцага, Б.Мөнхбаяр нь аймгийн арслан. Туулай жилд зориулсан Сар шинийн барилдаанд тэд допинг хэрэглэсэн нь тогтоогдож, 2023 онд МҮБХ-ноос барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан байдаг.

Б.Өсөхбаярын хувьд ноднин аймаг, сумын шинжтэй гурван ч барилдаанд зодоглосон. Ц.Мөнхбаярын тухайд чимээгүй явж ирсэн юм.

МҮБХ тэдний барилдах эрхийг хассан тушаалаа эргээд хүчингүй болгосон гэх мэдээлэл бий. Тэгвэл Допингийн эсрэг үндэсний төв үр дүнгийн удирдлага хэрэгжүүлж болно. Ингэвэл асуудал дахин сөхөгдөх боломжтой. Ямартай ч Спортын арбитр тэдний талд шийдээгүй нь үнэн юм.

Ийнхүү Б.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр нарын жишгээр М.Бадарч, Э.Оюунболд нарын бөхчүүд ч Спортын арбитрт хандах, МҮБХ-г "найрах" мэтээр идэвхийлэн ажиллах болсон. Э.Оюунболд одоо наадмаар барилдах гарц гаргалгаа хайж байгааг эх сурвалжууд мэдээлсээр.

Ташрамд, Ц.Мөнхбаяр багшаа зодсон асуудлаар мөн л эрхээ хэдэн сараар хасуулчихсан байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Тэднийг МҮБХ барилдуулахаар шийдвэрлэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочид
Зочид

Б.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр нарыг дахиж барилдуулах хэрэггүй гэж бодоцгоож байна. Э.Оюунболд, М.Бадарч нарыг бодохоор маш их хэцүү санагддаг юм.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
Reply to  Зочид

Гэм хийсэн л ахул гэсгээлээ хүлээх л ёстой. Энд гарч буй Өсөхбаяр, Мөнхбаяр хоёрын т�##�аар Бөхийн Холбоо өнөөдөрт багтааж тайлбар хийгүүштэй байна шүү.

Zochin .l.
Zochin .l.

Yum hereglehgui bol shaahku 2 s#a mongoloos zoil

Бөх дэмжигч
Бөх дэмжигч

Президин стероид хоёроо ялгадаг болчхоод юм бичээч с�##�таа минь...

Www
Www

Khutgan uimuulegch teneg khuukhen bish dee.

Зочин
Зочин

Өмхий хазгай хэлтэй л�##�руудаас олигтой юм ер гарахгүйшүү сду

Холбоотой мэдээ

Back to top button