Нийслэл

"V цахилгаан станц"-ын асуудлыг 100 хоногт судлаж, танилцуулах үүргийн дагуу ОНӨТҮГ байгуулав

Засгийн газрын нэгдүгээр сарын хуралдаанаар “Дулааны II цахилгаан станц”-ыг өргөтгөх, шинээр “Дулааны V цахилгаан станц” барих асуудлыг судалж 100 хоног дотор танилцуулах үүргийг өгсөн билээ.

Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Мөн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлаас үүсэх метан хийг устгах төслийг хэрэгжүүлэх, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам” -ыг шинэчлэн батлах тухай зэрэг нийт 23 асуудлыг хуралдаанаар хэлэлцжээ.

Харин зарим асуудлыг төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу хойшлуулав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийн түлшээр ажиллах тархмал эх үүсвэрийн дэд станц барих асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн зүгээс байршил өөрчлөх санал гаргасан тул хойшлууллаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button